x

Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна

Ховд аймагт залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр олон нийтийн оролцоонд тулгуурласан төсөл, хөтөлбөрүүд тасралтгүй хэрэгжиж байна. Тухайлбал, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2017 оноос эхлэн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд “Start up” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж, 50 гаруй шинэ бизнес санааг 10 сая төгрөгийн санхүүжилтээр дэмжжээ. Эдгээрт эко гутал, ингэний ферм, тоглоомын төв зэрэг орон нутгийн онцлогт тохирсон олон төрлийн санаа багтсан байна.

2025 онд хэрэгжих “Start up-2025” уралдаан гурван үе шаттайгаар явагдаж байна. Энэхүү уралдаан нь:

  • Шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнесийг өргөжүүлэх

  • Бизнесээ эхлүүлж буй залууст мэргэжлийн зөвлөгөө өгөх

  • Бүтээлч санааг олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Уралдаанд 15-34 насны залуус оролцох боломжтой бөгөөд бүртгэл тавдугаар сарын 11 хүртэл үргэлжилж, дараах үе шаттайгаар зохион байгуулагдана:

  • Тавдугаар сарын 12-15: Сургалт, хувь хүний үнэлгээ

  • Тавдугаар сарын 16: "Demo day" эцсийн шалгаруулалт

Тус уралдааныг Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Старт ап Монгол” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн залуусыг ажил хөдөлмөрт татан оролцуулах, эдийн засгийн идэвхтэй бүлэгт шилжүүлэх бодлогын хэрэгжилтэд чухал хувь нэмэр оруулж байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top