x

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан “ТОСК” ТӨХХК дээр боллоо

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2025.05.06/-ны өдөр “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байранд өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдлаа.

Сайдын шуурхай хуралдаанд ХББОСЯ-ны газар, хэлтсийн дарга нар, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ, Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо зэрэг харьяа байгууллагын удирдлагууд оролцов. Шуурхай хуралдааныг ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү удирдаж, яамны газар, хэлтэс, харъяа байгууллагууд, төслийн нэгжүүдийн хийж хэрэгжүүлсэн ажил, сайдын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа.

Шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх өдрүүдэд хийгдэх ажлууд, томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах ажлын хүрээнд сайд Ж.Батсуурь газар хэлтэс, харъяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:

  • Барилгын салбарын ажилтны мэргэшлийн зэрэг горилох, сунгах шалгалтын үйл ажиллагаанд дотоод аудит оруулах;
  • “Дулаан байшин” өдөрлөгийн хүрээнд Тэнхлэг зуучтай хамтран оролцож буй аж ахуйн нэгжүүдээс тооцоо судалгаа авах;
  • Яамны стратеги төлөвлөгөөг яаралтай батлуулах;
  • Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл арга хэмжээг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсантай холбогдуулан дэд ажлын хэсгүүдийг бүх нэгжийн дарга нар ахлах;
  • “Солонго 1, 2” төслийн орц гарц, Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн гааль татварын төлбөрийн асуудлаар Батлан хамгаалах яамтай тохиролцож шийдвэрлэх, албан тоот хүргүүлэх төслийг бэлтгэх;
  • “Эко Яармаг” гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах орон сууцны хорооллын гэрээний асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж, үргэлжлүүлэх эсэх талаар санал танилцуулах;
  • Ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан шинэ орон сууцны төслүүдийн сургууль цэцэрлэгийн барилгын асуудлыг холбогдох УИХ-ын гишүүд, нийслэл дүүргийн холбогдох хүмүүстэй шийдвэрлэж, улсын төсөвт суулгаж, магадлал хийх, холболтын ажлуудад онцгой анхаарч ажиллах;
  • “Ногоон нуур-1008” айлын орон сууц барих төслийн асуудлыг НОСК-тай эцэслэн шийдвэрлэх, шаардлагатай бол ажлын хэсэг гаргаж ажиллах;
  • Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах цогц хөтөлбөрийн 1-р үе шатыг аймаг сумдад хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг ойрын хугацаанд эцэслэх;
  • Тусгай зөвшөөрлийг LICENCE.MN cистемд холбох ажлыг эрчимжүүлж, хүний оролцоогүй тусгай зөвшөөрөл олгож эхэлж буй үйл ажиллагааг олон нийт, аж ахуйн нэгжид танилцуулах ажлыг зохион байгуулах;
  • Салбарын хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд дээр ажиллаж байгаа ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлэх;
  • Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөх төслийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай орон нутагт газар дээр нь ажиллах, аймгийн Засаг даргад сайдын албан тоотыг явуулах зэрэг үүрэг чиглэлийг өглөө.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top