x

Төв аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд 3.7 тэрбум төгрөгийн зээл олголоо

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор Төв аймагт хэрэгжүүлж буй санхүүгийн дэмжлэгийн хүрээнд 25 төсөл шалгарч, нийт 3.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар болжээ. Энэхүү зээлд хамрагдах төсөл сонгон шалгаруулалт гурван үе шаттай явагдсан бөгөөд нийт 111 төсөл, 16.7 тэрбум төгрөгийн санал ирүүлснээс шилдэг төслүүдийг тодруулан дэмжсэн байна.

Аймгийн хэмжээнд батлагдсан 8 тэрбум төгрөгийн санхүүжилт нь нийт 16 тэргүүлэх чиглэлд зориулагдсан бөгөөд шалгарсан аж ахуйн нэгжүүд “Зээлийн зарцуулалт ба тайлагнал”, “Гэрээний эрх, үүрэг, эргэн төлөлт” зэрэг сэдвээр тусгай сургалтад хамрагджээ.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр энэ үеэр хэлэхдээ: “Үнэхээр хичээж байгаа, үйлдвэрлэлээ өргөжүүлэх чин хүсэлтэй иргэд л энэхүү зээлд хамрагдсан. Цаашид бид үлдсэн 4.3 тэрбум төгрөгийг хамгийн хэрэгтэй нэгэнд нь хүргэхээр дахин сонгон шалгаруулалт зохион байгуулна. Үйлдвэрлэгч та бүхэн эрүүл, аминдэмтэй, хэрэглэгчдэд ээлтэй бүтээгдэхүүн гаргахын төлөө ажиллаарай” хэмээн онцоллоо.

Шалгарсан төсөл дундаас “Төгс био” брэндийн үүсгэн байгуулагч дараах байдлаар сэтгэгдлээ илэрхийлсэн байна: “Манайх чацаргана, мойл, энгийн гэсэн гурван төрлийн хөлдөөж хатаасан тараг үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүн маань тарагны хөрөнгө болох боломжтойгоороо давуу талтай. Харин техник, тоног төхөөрөмж дутмаг байдлаас болж гараар хийх ажил их байсан. Харин одоо энэ зээлд хамрагдсанаар хүчин чадлаа нэмэгдүүлж чадах нь гэж найдаж байна” гэлээ.

Мөн Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгаас нийт 319 аж ахуйн нэгж зээлийн цахим системд 48.8 тэрбум төгрөгийн хүсэлт илгээсэн нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн идэвх өндөр байгааг харуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top