x

Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ

Чанартай, хүртээмжтэй дулаан хангамжийг бүрдүүлэх зорилгоор олон талт судалгаа, шинжилгээнд тулгуурлан боловсруулсан шинэ хуулийн төслийг танилцуулж эхэллээ. Уг хууль нь техникийн болон эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь хамарсан томоохон зохицуулалт бөгөөд иргэдэд илүү ойлгомжтой байдлаар хүргэх үүднээс хамгийн чухал 8 асуудлыг онцлон танилцуулсан юм.

1. Дулааныг хэмжих, хэмнэх асуудал

Дулааны хэрэглээг хэмжих нь хэмнэхийн үндэс гэдгийг онцолж, одоо хэрэглэгдэж буй янз бүрийн хэмжих нэгжүүд (м², м³, тоолуур г.м.) хэрэглэгч болон хангагч талд шударга бус нөхцөл байдал үүсгэж байгааг дурдлаа. Шийдэл болгон зөвхөн дулааны тоолуураар хэмждэг байхаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр:

  • Иргэд хэрэглэсэн хэмжээнийхээ төлбөрийг төлнө.

  • Хэрэглээгээ хянах, багасгах замаар хэмнэх боломж бүрдэнэ.

  • Системийн нийт ачаалал буурна.

2. Дулаан хангамжид тэгш холбогдох нөхцөлийг хангах

Одоогийн нөхцөлд дулааны сүлжээнд холбогдох эрх нь дүрэм журмын түвшинд зохицуулагддаг учраас зөрчилдөөн, ойлгомжгүй байдал үүсдэг байна. Хуулийн төсөлд:

  • Хэрэглэгч дулаанд холбогдох эрх нь хуулиар тодорхой зохицуулагдана.

  • Хувийн хөрөнгөөр барьсан шугам сүлжээний өмчлөлийн асуудал, гуравдагч этгээд холбогдох нөхцөлийг нарийвчлан тусгажээ.

  • Энэ нь хэрэглэгчийн эрхийг хамгаалж, өмчийг ашиглан зохисгүй байдлаар ашиг хонжоо хайх явдлыг хязгаарлах чухал алхам болох юм.

Хуулийн төсөл нь техникийн шийдэл, өмчлөлийн эрх, шударга хуваарилалт, эрчим хүчний үр ашиг зэрэг олон талт асуудлыг нэгтгэн шийдвэрлэхийг зорьж буй бөгөөд иргэдийн бодит хэрэглээ, хариуцлагатай хэрэглээг дэмжсэн оновчтой тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна.

Хуулийн бусад 6 асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсаар байх болно.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.44)
    Бүх хэрэглэгчиийг дулааны тоолууртай болгох нь маш зөв боловч техникийн хувьд боломжгүй холболт хийцтэй холболтууд ч байгаа байх шүү …
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top