x

Засгийн газар Хойд бүсийн хөгжил, дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжих цогц арга хэмжээ баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хойд бүсийн хөгжлийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Хойд бүсэд үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” гэсэн гурван тогтоолыг баталж, цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Тогтоолын хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулахаар тусгажээ:

  • Хөвсгөл аймагт 50 МВт-аас доошгүй хүчин чадалтай дулааны цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

  • Ханх-Хатгал, Жаргалант-Шинэ Идэр-Мөрөн, Булган-Мөрөн, Гурванбулаг-Элсэнтасархай, Сайхан-Баян-Агт чиглэлийн хатуу хучилттай замын төслийг эхлүүлэх, заримыг нь эрчимжүүлнэ.

  • Дөрвөн улирлын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд 6 хувийн хүүтэй, 6 жил хүртэл хугацаатай хөнгөлөлттэй зээл олгоно.

  • Булган, Хөвсгөл аймагт хөгжимт драмын театрын барилга барина.

  • БНСУ-Мөрөн чиглэлд олон улсын шууд нислэг хийх нөхцөлийг бүрдүүлж, Мөрөн нисэх буудлыг өргөтгөнө.

  • “Хойд бүсийн тээвэр, логистикийн төв”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна.

  • “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийг гарааны бизнес дэмжих төв болгон хөгжүүлнэ.

  • Ханх-Монд боомтыг өргөтгөж, шинэчлэнэ.

  • Орон нутгийн хөгжлийн 6 төвийн инженерийн дэд бүтцийн төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

  • Эрдэнэт хотод ШУТИС-ийн дэргэд “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулна.

  • Хөдөлмөрийн зах зээл, бүсийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мэргэжлийн боловсролын байгууллагуудыг төрөлжүүлнэ. Хөвсгөл аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулах судалгаа хийнэ.

  • “Эрдэнэт медикал” төрөлжсөн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгоно.

  • Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 ортой барилгад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ.

  • Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав газрын экосистемийг хамгаалах зорилгоор судалгаа хийж, улсын тусгай хамгаалалтад авна.

  • Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын мэндэлсний 140 жилийн ойг 2026 онд тэмдэглэнэ.

  • Хөвсгөл аймагт галд өртсөн “Шинэ Мөрөн” худалдааны төвийн хохирлыг арилгах, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ.

Эдгээр арга хэмжээнүүд нь хойд бүсийн эдийн засаг, дэд бүтэц, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top