x

“Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг олон улсад сурталчлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-ыг зохион байгууллаа. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц энэ үеэр “Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хууль, эрх зүйн суурийг бэхжүүлэхэд сүүлийн жилүүдэд анхаарч, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, зах зээлийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, олон улсын стандартад нийцүүлж байна. Үүний дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 13 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оныхтой харьцуулахад 11.8 хувиар нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгааг харууллаа. Цаашид хөрөнгийн зах зээлээ тэлж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд гадны шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэх, олон улсын зохицуулагч байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарч байна” гэдгийг онцлов.

Монголын эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн хөгжил, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой тус форумд олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, бодлого боловсруулагч, хувийн хэвшлийн төлөөлөл оролцжээ.

СЗХ-ны дарга Т.Жамбаажамц Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (AFI)-ээс Вашингтон Д.С. хотноо зохион байгуулсан төр-хувийн хэвшлийн хамтарсан дугуй ширээний уулзалтад оролцож, хүртээмжтэй ногоон санхүүжилтийг бодит хөрөнгө оруулалт руу чиглүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй санхүүгийн системийг хөгжүүлэх талаар олон улсын туршлага, бодлогын санаачилга, зохицуулалтын арга замын талаар санал солилцлоо. 

Мөн Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны хаврын ээлжит чуулга уулзалтад оролцсон юм. Энэ жилийн чуулга уулзалт “Ажил эрхлэлт-Цэцэглэлтэд хүрэх зам” уриан дор болж, хөгжиж буй орнуудын залууст зориулсан тогтвортой ажлын байрыг бий болгох талаар дэлхийн төв банкнуудын удирдлага, сангийн болон хөгжлийн сайд, хувийн хэвшлийн төлөөлөгч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэг өрнүүлэв.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, өсөлтийн төлөв, санхүүгийн тогтвортой байдал, ядуурлыг багасгах зэрэг олон улсын анхаарлын төвд буй асуудлын талаар санал солилцов. Манай улс энэхүү үйл ажиллагаанд оролцсон нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд олон улсын сайн туршлага нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам болсныг СЗХ мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.69.5)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top