x

ТОП-100 хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах орчин бүрдлээ

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар ТОП-100 аж ахуйн нэгжээс үнэт цаас гаргахад тавих шалгуурыг багасгаж, хялбар шуурхай бүртгэхээр “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Тухайлбал, ТОП-100 аж ахуйн нэгжээр шалгарсан компанид нийтэд санал болгон анх удаа хувьцаа /IPO/ гаргахад хөрөнгийн үнэлгээ хийлгэхийг шаардахгүй, нэг жилийн хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргахад барьцаа, батлан даалт, андеррайтертай гэрээ байгуулахыг шаардахгүй, мөн нийтэд санал болгон гаргаж буй хувьцааг бүртгүүлэх хүсэлтийг СЗХ ажлын 10 хоногт шийдэх зохицуулалтыг журамд шинээр тусгажээ.

Ингэснээр дотоодын томоохон компаниудад хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гарган санхүүжилт татах зохицуулалтын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ашигт ажиллагаа, нэр хүнд, засаглал нь өсөх, улмаар гадаад, дотоодын зах зээлээс дахин санхүүжилт татахад давуу тал үүсэж, хөрөнгийн зах зээлийн хөгжил, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх аж.

УИХ-аас өнгөрсөн онд баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр олон улсын санхүүгийн байгууллагаас манай улсын бондын зах зээлд өрийн хэрэгсэл гаргах боломжтой болсон. Үүнтэй холбогдуулж “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д уг бондыг бүртгэх зохицуулалтыг нэмж тусгасныг ч хурлаар баталжээ. Үүний дүнд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэхээс гадна Засгийн газрын үнэт цаастай адил эрсдэлгүйд тооцогдох санхүүгийн хэрэгсэл бий болж, бондын зах зээл олон улсын жишгээр хөгжих боломжтойг СЗХ мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top