x

Алтны үнэ 3200 ам.доллароос давлаа

Худалдааны дайн даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгө худалдан авахаар яаравчлахад хүргэсэн бөгөөд ам.долларын ханш суларснаар өнөө өглөө нэг унц алтны үнэ 3200 ам.доллароос давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрснийн Reuters мэдээлжээ.

Алтны үнэ энэ долоо хоногт 5 гаруй хувиар өсөж 3219.73 ам.долларт хүрсэн байна. Ам.долларын ханш огцом суларч байгаа нь алтны ханш өсөх гол шалтгаан болж байна гэж “Tastylive” фирмийн шинжээч Илья Спивак хэлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд ногдуулах гаалийн татварыг 145 хувьд хүргэж нэмэгдүүлсний зэрэгцээ олон арван улс оронд ногдуулах гаалийн татвар үйлчилж эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсны дараа хөрөнгийн биржийн томоохон индексүүд мөн унасан байна.

Д.Трампыг татвар нэмэгдүүлэх шийдвэр гаргах бүрт Хятад улс хариу татварыг нэмэгдүүлсээр байгаа бөгөөд АНУ-ын бараанд ногдуулах татвараа 84 хувиас дээш өсгөж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна. “Capital.com”-ын санхүүгийн зах зээлийн шинжээч Кайл Родда хэлэхдээ, 3500 ам.доллар бол алтны дараагийн үнэ гэсэн байна.

Татвар тарифаас гадна Төв банкны эрэлт, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, Ойрх Дорнод болон Европ дахь геополитикийн тогтворгүй байдал, алтаар баталгаажсан биржийн арилжааны сан руу орох урсгал нэмэгдсэн зэрэг нь энэ онд алтны ханш өсөхөд нөлөөлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top