x

“Монгол-Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн форум” зохион байгуулагдлаа

Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ) болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн форум”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү форум нь хоёр орны хооронд бизнес, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа инновацад суурилсан гарааны бизнесийн хөгжлийг дэмжих зорилготой байв.

Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого баримтлан, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажиллаж байгаа. Форумын үеэр хоёр улсын гарааны бизнес эрхлэгчид туршлага солилцож, хөрөнгө оруулалт, санхүүжилт, экспортын талаар өргөн мэдээлэл сонссон байна.

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү форумын үеэр хэлэхдээ:

“БНСУ нь эдийн засгийн өсөлтийн гайхамшгийг бүтээсэн, томоохон корпорацуудаар баялаг улс. Өнөөдрийн уулзалтад 20 орчим амжилттай гарааны бизнес эрхлэгч оролцож байна. Манай залуус Солонгосын жишгээс суралцаж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх нь чухал. Эрсдэл ихтэй гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжих, тогтолцоог сайжруулах шаардлагатай” гэв.

БНСУ-ын талаас боловсрол, эрүүл мэнд, хүнс, хувцас загвар, барилга, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг олон компани оролцсон бөгөөд Солонгосын гарааны бизнесүүдийг инкубатор төвүүд, татварын хөнгөлөлт, оффисын хямд түрээс, төсөлд зарцуулсан зардлын нөхөн олговор зэрэг бодлогоор дэмждэгийг онцоллоо.

Тухайлбал, “Ingsory” компанийн үүсгэн байгуулагч Канг Нам Күү хэлэхдээ:

“Бид боловсролын чиглэлээр ажиллаж, оюутнуудад зориулсан хичээллэх орчин бүхий кафе нээдэг. Солонгост ийм 700 орчим кафе бий. Шинэ санаа гаргасан бизнес эрхлэгчдэд төрөөс татварын хөнгөлөлт, зардлын нөхөн төлбөр зэрэг олон дэмжлэг үзүүлдэг. Монголын талаарх мэдээллийг энэ форумаар дамжуулан авна гэж найдаж байна” хэмээв.

Форумын хүрээнд мөн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, “2024–2028 онд хэрэгжих 14 мега төсөл”, “Монгол-БНСУ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод хүргэв.

Эх сурвалж: ЭЗХЯ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.84.198)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.84.198)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top