x

МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай хамтран ажиллана

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од ХБНГУ-ын Тюринген мужийн Эрфурт хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Баухаус Дитер, Гүйцэтгэх захирал Фалбуш Томас тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны танхимуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын түншлэл, бизнесийн шинэ боломжуудын талаар санал солилцсон байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч уулзалтын үеэр тус танхимын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны шинэчлэл, аймгийн салбар танхимуудын чадавхийг нэмэгдүүлэх ажлуудыг танилцуулж, энэ хүрээнд мэргэжлийн боловсролын тогтолцоог сайжруулах, хүний нөөц бэлтгэхэд Германы туршлагыг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтээ тавьсан байна.

Харин Эрфурт хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Баухаус Дитер, МҮХАҮТ-д мэргэжлийн боловсролын шинэ тогтолцоо нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тус улсад аж ахуйн нэгжүүд шаардлагатай мэргэжилтнээ захиалгаар сургаж, танхим нь 200-300 төрлийн сургалтыг санал болгодог аж. Сургалтыг зохион байгуулахдаа тухайн салбарын бүх хэрэгцээг судалж, шаардлагатай ур чадвар бүхий ажилтнуудыг бэлтгэж, албан ёсны үнэлгээ бүхий мэргэжилтэн болгон компаниудад хүлээлгэн өгдөг туршлагатай талаар мэдээлэл өгсөн байна.

Хоёр орны танхимуудын хамтын ажиллагаа ийнхүү мэргэжлийн боловсрол, хүний нөөцийн чиглэлд шинэ шатанд гарч, Монголд хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн, чанартай ажиллах хүч бэлтгэх боломжийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: МҮХАҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top