x

Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно

Засгийн газраас төмөр замын төрийн өмчит компаниудыг нэгтгэх шийдвэр гаргасантай холбогдуулан “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнуудыг энэ долоо хоногоос эхлэн чөлөөлж, сонгон шалгаруулалтаар ажилд дахин томилох үйл явц эхэлж байна.

Шинэ бүтэц, орон тоо, ажлын хариуцлага, үр ашгийн тооцоо судалгааг холбогдох байгууллагууд хийж дуусгасан бөгөөд одоогийн байдлаар “Тавантолгой төмөр зам” ХХК-д 800, “Монголын төмөр зам” ТӨХК-д 600 гаруй хүн ажиллаж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дээрх хоёр компанийн удирдлагууд болон ажилчидтай уулзах үеэрээ Засгийн газрын шийдвэрийн гол агуулгыг танилцуулсан. Тэрбээр төрийн өмчит төмөр замын компаниудын бүтээн байгуулалт, зарцуулсан хөрөнгө, ажил гүйцэтгэлийн үр дүн, эдийн засгийн өгөөж хангалтгүй байгаа тухай судалгаанд үндэслэн энэ арга хэмжээг авч буйг онцолсон. Мөн хувийн хэвшлийн ижил чиглэлийн компаниудын үйл ажиллагаатай харьцуулсан дүгнэлтээ танилцуулсан байна.

Шинэ менежмент, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит төмөр замын компаниудын бүтэц, орон тоог нэгтгэж, шат дараатай сайжруулалтыг хэрэгжүүлж эхлээд байгаа талаар Зам, тээврийн яам мэдээллээ.

Эх сурвалж: ЗТЯ

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top