x

2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 338 барилга, байгууламжийг ашиглалтад оруулжээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 1,320 төсөл, арга хэмжээнд 3.8 их наяд төгрөг батлагдаж, 3.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Энэ санхүүжилтийн хүрээнд тус төсвийн жилд нийт 1.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 430 төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжиж, үүнээс 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 338 барилга, байгууламж ашиглалтад орсон нь 2021 онтой харьцуулахад 46%-иар өссөн үзүүлэлт юм.

Дэд бүтцийн салбарт нийт 668.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 218 төсөл, арга хэмжээ хэрэгжиж дууссан ба хөрөнгө оруулалтын ангиллаар авч үзвэл 195 км-ийн урт бүхий 24 авто зам, 174 метр бүхий 3 гүүр, 76 цахилгаан, дулаан хангамжийн ажил, 32 инженерийн дэд бүтэц зэрэг ажлууд багтаж байна. Эдгээр бүтээн байгуулалтууд нь орон нутгийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг найдвартай дулаан, цахилгаан, ундны усаар хангах зэрэг чухал ач холбогдолтой ба томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал:

Засгийн газрын Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Ульхан боомтыг авто замаар холбох ажлын хэсэг болох Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай 62.7 км урт бүхий авто зам болон Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км урт хатуу хучилттай авто замууд бүрэн тавигдлаа.

Дорнод аймгийн Хэрлэн сумд улсын хэмжээнд хүчин чадлаараа гуравдугаарт орох 50 МВт-ын дулааны цахилгааны станцын өргөтгөлийн ажил дуусаж, тус аймгийн эрчим хүчний дутагдлын асуудлыг шийдлээ.

Ховд-Алтай чиглэлийн авто замаас Чандмань сум хүртэлх 56.9 км-ийн авто зам ашиглалтад орж Ховд аймгийн 17 сумаас 14 сум нь хатуу хучилттай авто замаар холбогдлоо.

Шинэ нисэх-Зуунмод сумыг холбох 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станцын ажил бүрэн хэрэгжиж дууслаа.

Боловсролын салбарт нийт 298 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 26 сургууль, 33 цэцэрлэг, 11 дотуур байр ашиглалтад орж үүний үр дүнд улсын хэмжээнд боловсролын хүчин чадал 12,820 суудал, 5,745 ороор нэмэгдлээ.

Эрүүл мэндийн салбарт 92.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 24 эмнэлэг ашиглалтад орж, улсын хэмжээнд эмнэлгийн хүчин чадал 1,913 ороор нэмэгдлээ. Мөн хувь хүний хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэсэн 3 номын сан, 15 спорт заал, 11 соёлын төвүүд ашиглалтад орж, олон жил барилгын ажил удааширсан, Ковид-19 цар тахлаас үүдэн царцсан томоохон ажлуудыг хэрэгжүүлж дуусаад байна. Тухайлбал:

Жилд 8,000 гаруй эхийг амаржуулж, 1,000-2,000 гаруй нярайг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай нийслэлийн 2 дугаар төрөх "Хүрээ амаржих" газрын барилга ашиглалтад орлоо.

2011 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Дархан-Уул аймгийн 2,200 хүний суудал бүхий Спорт цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлж бүрэн ашиглалтад орууллаа.

Үндэсний Номын Сан өөрийн анхны Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах барилгыг ашиглалтад хүлээн авч, 16 танхим, 530 хүний хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумд “ARA arena” спорт ордон ашиглалтад орлоо. Энэхүү ордон нь 1,000 хүний суудал бүхий том заал, гадна бэлтгэлийн 6 заал, пара болон хөнгөн атлетикийн зориулалттай 2 заалнаас бүрдэж байгаа юм.

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 700 суудлын хүчин чадалтай спорт заал, 4 зам усан бассейн бүхий спорт цогцолбор ашиглалтад орлоо гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top