x

Зам засварт шаардлагатай санхүүжилтийг цаг тухайд нь шийдвэрлэх шаардлагатай

Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, 2024 онд зам засвар, шинэчлэлийн ажилд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх аж. Гэсэн хэдий ч шинээр зам барихаас гадна, ашиглаж буй замуудын арчилгаа, засварыг цаг тухайд нь хийх нь илүү чухал гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ талаар хэлэхдээ:

“Жил бүр бид замын засвар арчлалтын санхүүжилтийн хүсэлт гаргадаг ч ердөө 30-40 хувь нь л батлагддаг. Үүнээс үүдэн олон улсын болон улсын чанартай авто замуудад чанаргүй засвар хийгдэх, эсвэл бүр засваргүй удах асуудал үүсэж байна” гэв.

Зам арчилгаа, засварын шинэ тогтолцоог бий болгож байна

Өмнө нь нүх гарсан замыг нөхөхөд л санхүүжилт олгодог байсан бол одоо замын ашиглалтын бэлэн байдлыг хангах түвшнээр санхүүжилт олгох шинэ тогтолцоог бий болгожээ. Энэ нь зам эвдрэхээс өмнө урьдчилан сэргийлэх, тогтмол засвар арчилгааг хийдэг механизмыг дэмжих зорилготой юм.

Гэхдээ уг санхүүжилтийн шинэ тогтолцоо хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд өндөр хөрөнгө шаардагдах тул алхам алхмаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Хариуцлагын тогтолцоо чангарч байна

  • 2023 онд зам засварын ажлыг чанаргүй хийсэн 10 гаруй компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.
  • Компаниуд гүйцэтгэлийн баталгааг мөнгөн хэлбэрээр өгөх журам хэрэгжиж эхэлсэн. Хэрэв гүйцэтгэгч компани замаа засварлаж чадахгүй бол уг хөрөнгөөр нь өөр компаниар засвар хийлгэх зохицуулалт хэрэгжиж байна.
  • Даатгалын шаардлага тавих болсон. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч компаниуд замын чанарыг тодорхой хугацаанд баталгаажуулах үүрэг хүлээж, хариуцлагаа нэмэгдүүлэх болжээ.

Замын засвар, арчлалтыг урьдчилан төлөвлөж, тогтвортой санхүүжилтээр хангахгүй бол чанаргүй засвар, богино настай авто зам зэрэг асуудал цаашид ч үргэлжилсээр байх эрсдэлтэй. Иймээс энэ чиглэлээр хуулийн зохицуулалтыг сайжруулж, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох шаардлагатай гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top