x

Арилжааны банкууд хамтран АТМ гүйлгээний шимтгэлээ 100 төгрөг болголоо

Монголын банк санхүүгийн салбарын системийн нөлөө бүхий арилжааны банкнууд 2022 оноос эхлэн АТМ-ы гүйлгээний шимтгэлээ харилцан бууруулж, хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк болон Капитрон банкнуудын төхөөрөмжүүд (ATM, CDM, CRM) дээр бэлэн зарлага гаргах үед гүйлгээний шимтгэл 500 төгрөг байсныг 100 төгрөг болгон бууруулсан.

Энэ удаад тус хамтын ажиллагаанд Богд банк нэгдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Дээрх арилжааны банкнуудын харилцагч нар Улаанбаатар хот болон орон нутагт байрлах 1,000 гаруй ATM төхөөрөмжөөс бэлэн зарлага гаргахад 100 төгрөгийн шимтгэл төлөх юм. Арилжааны банкнуудын энэхүү хамтрал нь харилцагчдадаа илүү ойртох, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нөхцөлийг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой билээ.

Гүйлгээний шимтгэл бууруулах шинэчлэлийн ажлыг тус таван банкны үндсэн системд амжилттай хийж дууссан бөгөөд өнөөдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүллээ. Бид цаашид ч банк хоорондын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлыг сайжруулахад нээлттэй байж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.

Харилцагч та ATM-ны гүйлгээний шимтгэлтэй холбоотой асуудлаар:
• Голомт банкны 1800-1646
• Төрийн банкны 1800-1881
• Худалдаа хөгжлийн банкны 1900-1977
• Капитрон банкны 1800-2020
• Богд банкны 7577-1199 лавлах дугаараар тус тус холбогдон мэдээлэл аваарай.

Дэлхийн жишиг Монголын банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top