x

Монгол Улс хөрөнгө оруулалт татах стратегидаа анхаарна

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, олон улсын жишгийн дагуу тус зөвлөлийг шинэчлэн байгуулж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнесийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар болсныг онцоллоо. Тус зөвлөлийг хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон Ерөнхийлөгчийн институт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн оролцоотойгоор бүрдүүлжээ.

Монголын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн чиг үүрэг, цар хүрээг Сингапур, Бахрейн улсын эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн жишигт хүргэх зорилго тавьж, хэрэгжүүлэх ажлын дийлэнхийг гаднын хөрөнгө оруулалт татахад чиглүүлэх ёстойг хуралдааны үеэр тэмдэглэлээ. Бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий “Business Friendly Mongolia” стратегийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй олон улсын бизнесийн орчинд Монгол Улсыг хэрхэн өрсөлдөхүйц байр сууринд хүргэх талаар хэлэлцэв.

Засгийн газар хиймэл оюун, өндөр технологийн шилжилт, ногоон хөгжлийн шилжилт, хүний нөөцийн шилжилт гэсэн гурван чиглэлд түлхүү анхаарч, шинэ эдийн засгийн бүтцийг бий болгохыг зорьж байгаа талаар танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжих бодлого баримталж, бизнесийн хөгжлийг хурдасгах чиглэлд төрийн зохицуулалт, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын бизнесийн орчин, эдийн засгийн үзүүлэлтүүдийг олон улсын хэмжээнд үнэлсэн судалгаануудыг танилцуулсан бөгөөд бизнес эрхлэхүй индексээр 2020 онд 190 орноос 81-д, эдийн засгийн эрх чөлөөний индексээр 2024 онд 176 орноос 76-д жагсаж буйг дурдсан байна.

Бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэлүүд, тухайлбал аж ахуйн нэгжүүдийн хувьд шат дамжлагыг багасгах, зөвшөөрлийн системийг цахимжуулах, зээлийн хүүг бууруулах, татварын хувь хэмжээг зохистой түвшинд тогтоох, төрийн байгууллагуудын оролцоог оновчтой зохицуулах шаардлагатайг оролцогчид онцолсон байна. Мөн гадаад худалдааны үйл явцыг хялбаршуулах, хөрөнгө оруулагчдын эрхийн хамгаалалтыг сайжруулах, хүнд суртал, шүүхийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэх, авлигын хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

Зөвшөөрлийн тухай хуультай холбоотойгоор төрийн байгууллагууд иргэдээс давхар мэдээлэл шаардахгүй байх, зөвшөөрлийн олголтын дараах хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, QR код ашиглан цахим хяналтыг сайжруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсныг онцолжээ.

Татварын шинэчлэлийн талаар олон санал гарч, аж ахуйн нэгжүүдийн зүгээс Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахын зэрэгцээ татварын тогтолцооны үндсэн философийг эргэн харах хэрэгтэйг илэрхийлсэн байна. Тухайлбал татварын маргааныг шүүхээр бус арбитрын байгууллагаар шийдвэрлэх тогтолцоог бий болгох, татварын байцаагчдын мэргэшлийг нэмэгдүүлэх, татварын маргаан шийдвэрлэхэд мэргэшсэн шүүх байгуулж, холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Д.Зоригтыг, дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилж, хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ бүтцийг байгуулан ажиллуулахаар болов.

Хуралдааны эцэст Монголын эдийн засгийн форумыг ирэх долдугаар сард зохион байгуулахаар товлож, бэлтгэлийг эхлүүлэхийн зэрэгцээ бодит үр дүн гаргахад анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top