x

Орон нутгийн төсвийн зарцуулалтын мониторингийн дүнг хэлэлцүүлэв

2024 оны долоодугаар сараас 2025 оны нэгдүгээр сар хүртэл хэрэгжүүлсэн “Орон нутаг дахь төсвийн зарцуулалтын үйл явцын мониторинг” төслийн үр дүнг өнөөдөр хэлэлцүүллээ.

Төсвийн ил тод байдлын асуудал

“Нээлттэй нийгэм форум”-ын менежер Д.Оюунбадам хэлэлцүүлгийн үеэр төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлд иргэний нийгмийн байгууллагууд олон жил идэвхтэй ажилласан ч нийслэлийн хэмжээнд шийдвэрийн ил тод байдал хангалтгүй хэвээр байгааг онцлов.

2015 оноос Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн ч нийслэлд таван сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй зарцуулалтыг цахимд байршуулах ёстой атал үүнийг нийтлэхгүй тохиолдол түгээмэл байгааг дурдав.

АТГ: Авлигын эрсдэлтэй төсвийн зарцуулалт үргэлжилсээр байна

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш төсвийн төслийн боловсруулалт, судалгаа, хяналт дутмаг байгаагаас авлигын эрсдэл үүсдэгийг анхааруулав.

  • Төсвийг батлахдаа судалгаа муутай байдал зонхилдог.
  • Зураг төсөлгүй ажлууд төсөвт тусгагддаг.
  • Барилгын ажлууд хангалттай санхүүжилтгүй батлагддаг тул хугацаандаа дуусдаггүй, царцдаг.
  • 10 төгрөгөөр хийх ажлыг 50 төгрөгөөр төсөвлөж, гүйцэтгэгч байгууллагуудад давуу байдал олгодог.
  • Шаардлагагүй худалдан авалт их төлөвлөж, жишээлбэл, үзвэр үйлчилгээ гэх мэт зардалд их хэмжээний мөнгө төсөвлөдөг.

Төсвийн ил тод байдлын индекс ба иргэдийн оролцоо

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн А.Энхбат Монгол Улс 2023 оны байдлаар Төсвийн ил тод байдлын индексээр 100-аас 62 оноо авсан болохыг онцлов.

  • Төсвийн зарцуулалтаа нээлттэй байршуулдаггүй байгууллагууд нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, хулгай, луйврын эрсдэлтэй гэдгийг илтгэнэ.
  • Төсвийн эрх зүйн орчин сайжирч байгаа ч иргэдийн хяналт дутмаг байна.
  • Иргэдийн аудитын тогтолцоог бий болгож, татвар төлөгчдийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг хянах боломж бүрдүүлэх шаардлагатай.

Иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх шаардлага

Хэлэлцүүлэгт оролцогчид төсвийн зарцуулалтын ил тод байдлыг сайжруулж, хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэж үзэж байна.

Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top