x

Голомт банк IFR Asia Awards 2024 - “Frontier Markets Deal” шагналын эзэн боллоо

Голомт банкны олон улсын зах зээлд гаргасан 300 сая ам.долларын бонд IFR Asia Awards 2024-ын оны шилдгүүдийн нэгээр тодорч, “Frontier Markets Deal”-ээр өргөмжлөгдлөө.

Энэхүү шагналыг “International Financing Review Asia” сэтгүүлээс жил бүр Азийн бүс нутагт амжилттай хэрэгжсэн хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлцлүүдэд олгодог бөгөөд Голомт банк ийнхүү олон улсын томоохон банкнуудтай эн зэрэгцлээ. Тус сэтгүүлээс Голомт банкны олон улсын зах зээлд 2024 онд гаргасан 300 сая ам.долларын бонд нь 2012 оноос хойш Монголын арилжааны банкнуудаас анхдагч бөгөөд Монгол улсын санхүүгийн салбарын нэр хүндийг өргөхөд чухал хувь нэмэр оруулсан хэмээн онцолж, шилдгээр тодруулсан байна.

Тус бондыг Reg S/144A форматаар гаргасан ба андеррайтераар нь Deutsche Bank AG, J.P. Morgan Securities PLC, Korea Investment & Securities Asia Ltd. зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнууд болон Frontier Strategies Pte Ltd. зөвлөх үйлчилгээ үзүүлж хамтран ажиллажээ.

Уг үйл явдал нь Голомт банк олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт болон санхүүжилт татах өндөр босгыг давж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг даах найдвартай үйл ажиллагаатайг илэрхийлэл болсон юм.

Голомт банк харилцагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдадаа урт хугацааны үнэ цэнийг бий болгох амлалтаа бэхжүүлж, олон улсын санхүүгийн зах зээл дэх хамтын ажиллагаа, оролцоогоо нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top