x

100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуухнуудад хяналт шалгалт хийжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй нийт 139 объектын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын үр дүн

  • 34 объект улирлын чанартай ажилладаг тул үйл ажиллагаа явуулаагүй.
  • 5 объект төвийн дулааны шугам, хийн халаагуураар шийджээ.
  • 100 орчим объектод шалгалт хийхэд давхардсан тоогоор 496 зөрчил илэрсэн.

Илэрсэн зөрчлүүд

  • 35% нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй.
  • 70% нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй.
  • 66% нь өмнөх оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тайлагнаж, дүгнүүлээгүй.
  • 61% нь агаар, хөрс, усан орчны шинжилгээнд хамруулаагүй.
  • 30% нь зуухны янданд шүүлтүүр суурилуулаагүй.
  • 60% нь утаа шүүгч, үнс баригчийг зураг төслийн дагуу угсарч суурилуулаагүй.
  • 75% нь зуухны яндангаас гарах хаягдал утаанд бохирдуулагч бодисын шинжилгээ хийлгээгүй.
  • 67% нь агаарын бохирдлыг хянах дотоод хяналтын багажгүй, агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй, үнсийг битүүмжилсэн агуулахад хадгалаагүй.
  • 20% нь цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөлгүй.
  • 76% нь ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй.
  • 70% нь ус ашигласны төлбөр төлдөггүй.
  • 42% нь зуухнаас гарсан үнс, хог хаягдлыг ангилан ялгадаггүй.

Шийдвэрлэж буй арга хэмжээ

  • 50 аж ахуйн нэгжид Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай, Агаарын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.
  • ЗХЖШ-ын харьяа цэргийн ангиуд, ШШГЕГ-ын харьяа хорих ангиуд, СЭМҮТ зэрэг төрийн байгууллагын усан халаалтын зуухны байгууламжид илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах албан даалгавар хүргүүлсэн.
  • Улирлын чанартай үйлдвэрлэл эрхэлдэг, үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах мэдэгдэл, зөвлөмж хүргүүлсэн.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.253)
    Зөрчилгүй үйл ажиллагаа явуулдаг байгуулага байгаа юм уу? Хяналт тавьдаг төрийн байгуулагууд нь юу хийж байна энд дүгнэлт байна уу? УБ хотын агаарын бохирдлын хэдэн хувийг эдгээр байгуулагууд гаргаж байна???
    2025 оны 02 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top