x

Вьетнамын бизнес эрхлэгчид Улаанбаатар хотын орон сууцны бодлоготой танилцлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл хоёрдугаар сарын 6-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, хот төлөвлөлт, орон сууцжуулалтын бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр дараах асуудлуудыг онцлов:

  • “Hunnu Smart City” болон Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орон сууцны төлөвлөлт
  • Монгол Улсын орон сууцны бодлогын шинэчлэл, дэд бүтцийн төслүүд
  • Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын боломжууд

Орон сууцжуулалтын бодлого ба төлөвлөгөө

НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөө:

“Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Улаанбаатар хотыг дэмжих жил болгон зарласан. 14 мега төслийн дийлэнх нь нийслэлд хэрэгжинэ. Төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудын дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татах бодлого баримталж байна.”

Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:

“Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хүн амын 56% нь инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол 44% нь гэр хороололд амьдарч байна. 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, нийт хүн амын 84%-ийг орон сууцанд, 16%-ийг амины орон сууцанд шилжүүлэх бодлого баримталж байна.”

Вьетнамын ROX группын төлөвлөгөө, санал

ROX группын ТУЗ-ийн дарга Nguyen Thi Nguyet Huong:

“Монгол, Вьетнам хоёр улс 70 гаруй жилийн хамтын ажиллагааны түүхтэй. Бид Монголын барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг судалж, орон сууцжуулалт, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллах сонирхолтой байна. Бидний баг Монгол Улсын эрчим хүчний сайдтай уулзаж, нарны цахилгаан станцын төсөл танилцуулж байна.”

Хүннү хотын төлөвлөлт ба дагуул хотууд

Хүннү хотын бүтээн байгуулалтын төлөөлөгч М.Батбаяр:

“2050 он гэхэд Монгол Улс Зүүн хойд Азийн зорчигч, ачаа тээврийн төв болох зорилт тавьсан. Хүннү хот нь агаарын тээвэр, төмөр зам, авто тээврийн зангилаа болох бөгөөд төрийн захиргааны байгууллага, тээвэр логистик, эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдахаар төлөвлөгдөж байна.”

Хотжилтын хурдац ба тулгамдаж буй асуудлууд

НОСК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан:

“Монгол Улс нүүдлийн аж ахуйгаас суурин соёлд шилжих үйл явц маш эрчимтэй өрнөж байна. Хүн амын 70% нь Улаанбаатарт төвлөрсөн. Үүнээс үүдэн дэлхийн томоохон хотуудын тулгарсан төвлөрлийн асуудлыг бид ч мөн даван туулж байна. Орон сууцжуулалтын ажлыг эрчимжүүлэхийн тулд олон улсын байгууллагууд, барилгын компаниудтай хамтран ажиллах нь чухал байна.”

“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК
Энэхүү уулзалт нь Монголын барилгын салбар, хот төлөвлөлт, орон сууцны бодлогыг олон улсын түвшинд хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг нээж буй чухал алхам болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top