x

Голомт банк ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

ГОЛОМТ БАНК ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1. Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байж болно. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх;

2. Банкны холбогдох этгээд биш, бизнесийн аливаа холбоогүй байх;

3. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

4. Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;

5. Ес зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;

6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;

7. Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

8. Банк, банкны нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх; 

9. Банк, банкны нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаагүй байх;

10. Банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;

11. Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;

12. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;

13. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;

14. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;

15. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;

16. Олон улсын хөрөнгө оруулалттай компанид өмнө нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

1. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын Хавсралт №1, Хавсралт №2-оор батлагдсан а) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүний тодорхойлолт, болон б) Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнд нэр дэвшигчийн мэдүүлэг;

2. Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх);

3. Ажил байдлын тодорхойлолт;

4. Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-т заасныг нотлох ажил эрхэлдэг байгууллагаас тодорхойлолт авах);

5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

6. Иргэний үнэмлэхийн хуулбар;

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа;

8. Шүүхийн лавлагаа (Шүүхийн төрөлжсөн архиваас авах)

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:

2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн үдийн 12.00 цаг хүртэл solongo_z@golomtbank.com цахим шуудангаар хүлээн авна.

Анхаарах зүйлс:

1. Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргах.

2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

3. Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.

4. Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбогдоно.

5. Шаардлага үүссэн тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулга авч, материал бүрдүүлэх боломжтой.

ANNOUNCEMENT FOR THE SELECTION OF AN INDEPENDENT MEMBER OF THE BOARD OF DIRECTORS OF “GOLOMT BANK” JSC

The selection of an independent member of the Board of Directors of Golomt Bank is announced as per the provisions of Article 62.1.7 of the Company Law of Mongolia and the “Regulation on Nominating, Appointing and Dismissing Independent Members of the Board of Directors of the Bank” approved by the appendix to the Order No. A/86 of the President of the Bank of Mongolia of 2021.

Requirements for Independent Director:

1. Have a higher education in banking, finance, economics, and may specialize in law, information technology, or corporate governance. Have at least 10 years of professional experience, including at least five years as an authorized official in a banking and financial institution;

2. Not a related party and does not have any business relationship with the bank;

3. Not have any overdue debts under loan, guarantee, or surety agreements;

4. Have not been convicted of crimes against the economy, property rights, public safety and interests, corruption, national or human security, or peace;

5. The ethical and business reputation does not conflict with the management of the bank;

6. If candidate is an authorized official of an organization engaged in professional activities in the financial market, must not have a conflict of interest and must not negatively influence the decision-making activities of the bank;

7. If candidate was an authorized official at the time the license of a bank or non-bank financial institution was revoked due to a violation, three years must have passed since;

8. Not be a significant shareholder of a bank or a participant in a banking merger;

9. Must not have served as an authorized official other than an Independent member of the Board of Directors in the last five years or as any other employee in the last three years in a bank or participant in the banking merger;

10. Have not received or do not receive bonuses based on the bank's performance indicators.

11. There are no circumstances that would impede the supervision of the bank's operations and executive management;

12. Not hold any public, political or official position other than public service;

13. If a legal entity was bankrupt or deemed insolvent during in which the candidate was an authorized official, it must be proven that the bankruptcy or insolvency was not caused in any way by that person;

14. Not own, personally or jointly with an affiliated person, more than five percent of a company's common stock;

15. Neither the candidate nor any of his/her affiliated persons holds any position or employment in the company or any other participant in the company in which the company is a participant, or has not held any position or employment in the last 3 years;

16. Previous experience as a member of the Board of Directors in a company with international investment will be an advantage.

Application materials:

1. A) Board Independent member Identification statement; and B) Board Independent member Candidate statement approved per Appendix 1 and Appendix 2 of the Order No. A/86 of the President of the Bank of Mongolia of 2021;

2. Short CV (mention work experience, profession, qualifications);

3. Job reference;

4. Reference from the previous employer (obtain a reference from the organization providing employment confirming the requirements no.1);

5. Notarized copies of educational diplomas, certificates, other training and seminar certificates;

6. Copy of National ID Card;

7. Reference from the General Department of Court Enforcement;

8. Court reference (obtain from the Specialized Court Archive).

Deadline and email address for receiving selection materials: 

Applications will be accepted by email to solongo_z@golomtbank.com until 12:00 PM February 19, 2025.

Notices:

1. Scan the materials legibly and attach them to the email in PDF format.

2. The materials will not be returned after the selection process.

3. If the deadline is missed or the materials are incomplete, it will not be possible to participate in the selection process.

4. Only candidates who meet the selection requirements will be contacted by the selection committee.

5. If necessary, additional clarifications can be obtained and materials can be prepared in accordance with the law.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top