x

Биткоины ханш 100 мянган ам.доллароос буужээ

Худалдааны дайнтай холбоотой болгоомжлол хөрөнгө оруулагчдыг сандаргаж буй үед криптовалютуудын ханш унаж, биткоин гурван долоо хоногийн хамгийн доод түвшин рүү, эфириум есдүгээр сарын эхэн үеэс хойших хамгийн доод түвшин рүү унасныг Reuters мэдээлжээ.

Дэлхийн хамгийн алдартай криптовалют болох биткоины ханш даваа гаригийн өглөө Азид 94 476 ам.доллар болсноор сүүлийн гурван долоо хоногийн доод түвшинд хүртлээ уналаа. Мөн эфириумийн ханш 24 орчим хувиар унаж, хамгийн сүүлд есдүгээр сарын эхэн үеийн түвшиндээ хүрсэн байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик болон Канадын ихэнх импортын бараанд 25 хувийн татвар, Хятадын бараанд 10 хувийн татварыг мягмар гаригаас эхлэн ногдуулах шийдвэр гаргасан юм. Америкийн худалдааны хоёр гол түнш болох Канад, Мексик улсууд хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн бол Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэгдүгээр сарын 20-нд Д.Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөх үед биткоины ханш 107 071 ам.долларт буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байлаа. Түүний засаг захиргаа криптовалютад ээлтэй зохицуулалт хийж магадгүй байгаа учраас 11 дүгээр сарын эхээр болсон сонгуулиас хойш биткоины ханш 40 хувиар өссөн байна. 

Өмнө нь криптовалютыг "луйвар" гэж нэрлэж байсан Д.Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр АНУ-ыг “дэлхийн крипто нийслэл” болгоно гэж амлаж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top