x

Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна

Дэлхийн хамгийн том мөсөн уул хөвсөөр Антарктидаас хойд зүгт Өмнөд Жоржиа арлыг чиглэж магадгүй хэмээн эрдэмтэд болгоомжилж байна. 

Их Британийн Антарктидын судалгааны төвийн далай судлаач Эндрю Мейерсийн хэлснээр, A23a гэдэгг нэртэй мөсөн уул өмнө нь хэдэн сарын турш далайн доорх уулыг тойрон гацаад байжээ. Гэтэл одоо Атлантын далайн өмнөд хэсэгт орших, Британийн хилийн чанад дахь нутаг дэвсгэр болох Өмнөд Жоржиа арлыг чиглэн хөвж магадгүй байна.

Одоогоор мөсөн уул урсгалыг даган хөвж байгаа бөгөөд арал руу шууд чиглээгүй байгаа ажээ. Гэхдээ урсгалын талаарх удахгүй арлыг чиглэх магадлалтай байгаа гэнэ.

“Мөсөн уул бол угаасаа аюултай зүйл. Хэрэв уул бидний хажуугаар өнгөрвөл би үнэхээр их баярлах болно” гэж ахмад Саймон Уоллес Өмнөд Жоржиагийн засгийн газрын “Фарос” хөлөг онгоцон дээр BBC-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. “Бид мөсийг олж харахын тулд шөнөжин гэрэлтүүлэгч асааж байгаа, мөсөн уул хаанаас ч гарч ирж магадгүй” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

АНУ-ын Мөсний судалгааны үндэсний төвийн хамгийн сүүлийн хэмжилтээр уг мөсөн уул дэлхийд хамгийн том хэмжээтэй хэвээр байгаа ажээ. Наймдугаар сард хэмжих үед 3672 хав.дөр.км хэмжээтэй байсан нь Род-Айлендаас үл ялиг жижиг, Лондоноос хоёр дахин том гэсэн үг юм. A23a мөсөн уулыг Фильхнерийн мөсөн тавцангаас 1986 онд тасарснаас хойш эрдэмтэд анхааралтай ажигласаар байна.

Өнгөрсөн 12 дугаар сараас мөсөн уул чөлөөтэй хөвж эхэлсэн байна. Эрдэмтэд эхэндээ үүнийг далайн урсгалын дагуу, бүлээн усыг чиглэн хөвнө гэж таамаглаж байв. Тухайн үед Их Британийн Антарктидын судалгааны байгууллага мөсөн уул алслагдсан Өмнөд Жоржиа аралд хүрэх үед задарч, хайлж магадгүй гэж мэдэгдэж байжээ.

Гэсэн хэдий ч хиймэл дагуулын зургуудаас харахад мөсөн уул одоогоор өмнөх “мега уулс”-ын адил бүтцээ хадгалсан хэвээр байгаа бөгөөд жижиг хэсгүүдэд хуваагдаагүй гэж Э.Мейерс ярилаа. Одоо мөсөн уул урсгалыг дагаж, Өмнөд Атлантын далай руу чиглэх үү эсвэл эх газрын хавтанд хэсэг хугацаанд гацах уу гэдэг нь яг тодорхойгүй байна. “Хэрэв ийм зүйл тохиолдвол арал дээр өсөж үрждэг далайн хав, оцон шувууд голдуу зэрлэг амьтад хооллох газар руугаа очиход саад учруулж болзошгүй” гэж Э.Мейерс хэлжээ.

Өмнөд Жоржиа болон Өмнөд Сэндвичийн арлуудын засгийн газрын Загас агнуур, байгаль орчны асуудал эрхэлсэн дарга Марк Белчиер пүрэв гарагт CNN телевизээр ярихдаа, мөсөн уулын хөвөх чиглэлийг анхааралтай ажиглаж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Өмнөд Жоржиагийн хувьд энэ нь түгээмэл үзэгдэл боловч бүс нутаг дахь тээвэрлэлт, загас агнуурын хөлөг онгоцнуудад асуудал үүсгэж болзошгүй ажээ. 

Эрдэмтдийн үзэж байгаар, мөсөн уул нь олборлодог түлшнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бус харин мөсөн тавцангийн байгалийн мөчлөгийн дагуу задарч магадгүй байна. Гэхдээ дэлхийн дулаарал нь Антарктидад өөрчлөлтийг бий болгож, дэлхийн далайн түвшин нэмэгдэхэд нэмэгдэхэд нөлөөлж болзошгүй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (105.119.22.140)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (105.119.22.140)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 01 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 1 цаг 44 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 6 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 15 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 23 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 2 цаг 35 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 44 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 2 цаг 47 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 2 цаг 52 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 2 цаг 55 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 30 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top