x

Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-нд болж, Монголын шилдэг археологичид хоёр өдөр хуран чуулж, судалгаа шинжилгээний тайлан, үр дүнгээ хэлэлцэж шилдэг судалгаа, төслүүдээ шалгарууллаа.

Уг эрдэм шинжилгээний хуралд Монголын 20 гаруй байгууллагын 150 орчим эрдэмтэн, судлаач, дэлхийн 20 гаруй орны 50 орчим их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн 120 орчим эрдэмтэн оролцож, 91 илтгэл хэлэлцэгдсэн байна.

Энэ жилийн хээрийн судалгааны үр дүнг хэлэлцэх эрдэм шинжилгээний хуралд Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхим, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн
Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Монголын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, МБШТГХ-ийн Эрдэм соёлын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ. Харин олон улсаас ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, Япон, Итали, Израйль зэрэг 20 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцсон байна.

Монголын археологичдын холбоо болон Монголын Үндэсний Музей, 2024 оны Монголын археологийн нэгдсэн хурлаар Голомт банкны санаачилга болоод дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй "Өв соёлын голомт" төслийн хүрээнд хийгдсэн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа-г шилдэг судалгаа төрөлд дэд байрт шалгарууллаа.

“Өв соёлын голомт” төслийг Голомт банк, Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран 2022 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн нэн тэргүүний зорилт нь Монголчуудын олон зууны түүхийг археологийн олдвороор нотлох, олдвор хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, он цагийн хамаарлыг тогтоох, хадгалж хамгаалах, археологийн судалгаа, шинжилгээний ажлыг бодлогоор дэмжих, ахиц дэвшил гаргах, судалгааны шинэ үр дүнг бий болгох юм. Мөн төслөөр дамжуулан Монголчууд тэр дундаа ирээдүй хойч үеийнхэнд Монголын түүхийн үнэн зөв, бодитой мэдээллийг бататган үлдээхийн сацуу өв соёл, зан заншил, шашин шүтлэг, түүнтэй холбогдох түүхийг Монголд төдийгүй дэлхийд таниулах ач холбогдолтой.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top