x

Таеквондогийн холбооны ерөнхийлөгчид өмнөх удирдага нь дахин нэр дэвшжээ

Ойрын өдрүүдэд Монголын спорт холбоод Их хурлаа товлож, шинэ удирдлагаа сонгож байна. Тухайлбал, саяхан Монголын цанын холбоо хуралдан, өмнөх ерөнхийлөгч Д.Хишигжаргал ажлаа хүлээлгэн өгч, Р.Хатан тус холбоог удирдахаар болсон.

Тэгвэл энэ бямба гаригт буюу 2018 оны арваннэгдүгээр сарын.24-нд Монголын олимпийн Таеквондогийн холбоо Ээлжит бус Их хурлаа хийх гэж байна. Тус хурлаар таеквондочид холбооны шинэ дүрмээ баталж, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах удирдлагаа сонгох юм. Өнөөдрийн байдлаар Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн нэрс албан ёсоор тодорхой болсон байна.

Нэр дэвших эрхийг холбоод болон клубуудэд нээлттэй зарласан бөгөөд заасан хугацаанд тус холбооны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр Монголын Оюутны Таеквондогийн холбооноос Б.Онон, Арслан клубээс өмнөх ерөнхийлөгч Д.Энхбат нар нэрээ дэвшүүлж, мандатаа гардан авсан байна.

Д.Энхбатын хувьд 2006 оноос 2018 оныг хүртэлх 12 жилийн хугацаанд Монголын таеквондогийн холбоог удирдаж байгаад одоогоос сар гаруйн өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 17-нд ёс зүйн хариуцлага хүлээн, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.  

Тодруулбал, энэ оны наймдугаар сард пара таеквондогийн тамирчин У.Сүрэнжав БНСУ-д болсон олон улсын тэмцээнд оролцохдоо допингийн төрөлд хамаарах эм бэлдмэл /Фурсамид/ хэрэглэсэн нь тогтоогдож, допингийн эсрэг зөрчил гаргасан тохиолдол тус холбоонд бүртгэгдсэн. Энэ явдалд тэрбээр хариуцлага хүлээж, баг тамирчдыг зохион байгуулж чадаагүй тул холбооны Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнийн хамт үүрэгт ажлаас чөлөөлөгдөн, Монголын үндэсний олимпийн хороо болон Биеийн тамир, спортын газарт энэ тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байдаг. Ийнхүү Монголын Таеквондочид 12 жилийн дараа ээлжит бус Их хурлаа зарлаж шинэ удирдлага сонгохоор ажиллаж байгаа юм. 

Гэтэл алдаа гаргаж, хариуцлагаа хүлээсэн өмнөх удирдлага дахин холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээр өөрийгөө санал болгосон нь энэ спортынхны гайхширлыг төрүүлсэн үйл явдал болж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 25 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 40 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 46 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 53 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 3 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 15 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 41 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 52 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top