x

“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралтай худалдаа шинжээчдийн анхаарлыг татаж байна

Хятадын цахим худалдааны хамгийн том хямдрал явагдаж буй энэ үед хэрэглээний зардал эргэн нэмэгдэх шинж тэмдэг ажиглагдах эсэх нь шинжээчид, хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байна. Энэ удаагийн хямдрал дэлхийн хоёр дахь том эдийн засагтай оронд эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх чиглэлд Бээжин ихээхэн хүчин чармайлт гаргаж буй үед тохиож байна.  

Хятадын технологийн салбарт тэргүүлэгч “Алибаба” компани 2009 оноос санаачлан зохион байгуулж эхэлсэн “Ганц биечүүдийн өдөр” хэмээн нэрлэдэг хямдралтай худалдаа нь жил бүрийн энэ үед их хэмжээний орлого авчирдаг.

Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд болдог “Ганц биечүүдийн өдөр” нь “Алибаба” болон түүний гол өрсөлдөгч “JD.com”-ын борлуулалтын гол хөдөлгөгч хүч болжээ. Гэхдээ хоёр компанийн аль аль нь өнгөрсөн онд “Ганц биечүүдийн өдөр”-ийн борлуулалтын талаарх дэлгэрэнгүй тоо баримтыг хоёр дахь жилдээ дараалан танилцуулаагүй бөгөөд “Алибаба”-гийн хувьд борлуулалт өссөн хэмээн мэдэгдсэн юм.

Дотоодын хэрэглээ саарч буй нь цар тахлаас үүдэлтэй үр дагавраас бүрэн сэргэхийг зорьж буй Хятадын бодлого боловсруулагчдын өмнө тулгарч буй гол асуудлуудын нэг болоод байна. Тус улсын эрх баригчид сүүлийн долоо хоногт эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эрчимтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ зарлаад байгаа юм. Тухайлбал, бодлогын хүүг бууруулах, орон нутгийн засаг захиргааны өрийн хязгаарыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Гэвч хэрэглэгчдийн зардлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсвийн томоохон хөшүүрэг байхгүй тохиолдолд цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтүүдэд дахин хүргэх нь амаргүй байх магадлалтай гэж олон эдийн засагч үзэж байна. Шинжээчдийн ярьж буйгаар, сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр өгөөж гарч буй шинж тэмдэг ажиглагдаж байгаа тул энэ жилийн “Ганц биечүүдийн өдөр” жижиглэнгийн худалдааны томоохон компаниудын хувьд ихээхэн ашгийг авчирч магадгүй байна.

Дижитал эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн “VO2 Asia Pacific” зөвлөх компанийн тооцоолсноор, энэ оны “Ганц биечүүдийн өдөр”-өөр 1.2 их наяд гаруй юанийн /167 тэрбум ам.доллар/ орлого олох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх оныхоос 15 хувиар өссөн үзүүлэлт юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top