x

Голомт банк Bank of New York Mellon банкны гадаад худалдааны санхүүжилтийн сүлжээнд нэгдлээ

Голомт банк АНУ-ын The Bank of New York Mellon /BNY/ банктай гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллахаар 10-р сарын 21-ний өдөр Trade Advance Agreement /TAA/ болон Trade Network Access Service /TNAS/ гэрээнүүдийг тус тус байгууллаа. BNY нь гадаад төлбөр тооцоо, хөрөнгийн удирдлага, худалдааны санхүүжилтийн үйлчилгээгээр тэргүүлэгч банк бөгөөд Голомт банк BNY банкны Trade Network Access Service сүлжээнд холбогдсоноор тус банкны хамтрагч банкнуудтай холбогдон, хамтран ажиллах боломж нээгдэж байна. Харин TAA гэрээ байгуулагдсанаар Голомт банк BNY болон хөгжлийн санхүүгийн байгууллагуудтай хамтран харилцагчдынхаа импорт, экспортын бизнесийг дэмжин ажиллах юм. Гэрээ үзэглэх ёслолын арга хэмжээнд Азийн Хөгжлийн банкны /АХБ/ төлөөлөл оролцсон нь энэхүү хамтын ажиллагааны ач холбогдлыг тодотгов. 

 

Энэ оны зургаадугаар сард Голомт банк The Bank of New York Mellon-д ам.долларын данс нээж, корреспондент харилцаа тогтоосон билээ. Энэ удаад худалдааны санхүүжилтийн чиглэлд хамтран ажиллахаар болсон нь Голомт банк болон BNY-ийн хамтын ажиллагаа амжилттай өргөжин тэлж байгааг харуулж байна. Голомт банк The Bank of New York Mellon банкны TNAS-аар дамжуулан харилцагчдадаа аккредитив, гадаад баталгааны үйлчилгээг богино хугацаанд хүргэх давуу талтай.

2024 оны гуравдугаар улирлын байдлаар Голомт банк нийт аккредитив, гадаад баталгаа нээсэн дүнгээр зах зээлийн 55.3 хувийг дангаараа эзэлж, улсдаа тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байна.

Дэлхийн жишиг Монголын банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top