x

МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 200 оюутанд олголоо

МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвх чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг /2018.11.16/ МУИС-ийн Эрдмийн танхимд гардууллаа.

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “Бид энэ хичээлийн жилээс Оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан 11 дүгээр сарын 16-ны өдрийг “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох өдөр” болгон зарлаж мэргэжлийн ур чадвар, сурлага, урлаг, спортоор сургуульдаа төдийгүй улсдаа манлайлсан оюутнууд, олон улсын чанартай олимпиадуудад тэргүүлсэн, ЭЕШ-аа амжилттай өгч хамгийн өндөр оноогоор сургуульдаа элсэн орсон оюутнууддаа тэтгэлгийн батламжийг гардуулах санаачилгыг эхлүүлж байна” гээд нийт тэтгэлэг гардан авч оюутнуудад багш нар, эцэг эх, ах дүүс, найз нөхдөө баярлуулж буйд нь талархал дэвшүүллээ.

МУИС-ийн захирлын  2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/405 тоот тушаалаар МУИС-д суралцаж буй оюутнуудад олгох тэтгэлгийн шалгуурыг илүү тодорхой болгож, тэтгэлгийн хамрах хүрээ, төрөл, хэмжээг нэмэгдүүлсэн журам батлагдсан юм.

Энэхүү шинэчлэгдсэн журмаар Олон улсын болон улсын олимпиадад байр эзлэн МУИС-д элссэн элсэгчид, ЭЕШ-ын өндөр оноогоор МУИС-д элссэн элсэгчид, Байгаль-Эх лицей сургуулийн өндөр оноотой элсэгчид, Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагчид, Амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчид, Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний суралцагчид, Олон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-3 дугаар байр эзэлсэн суралцагчид, Улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-р байр эзэлсэн суралцагчид, Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагчид зэрэг төрлүүдээр нийт 200 оюутанд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” олгов.

Түүнчлэн Япон Улсын Мицүбиши Юу Эф Жи корпорацийн нэрэмжит тэтгэлэг, БНСУ-ын Апру Эф Жи сан, Ок Bae Jung-ийн нэрэмжит тэтгэлгийг мөн гардуулсан юм.

Мөн энэ үеэр МУИС-ийн суралцагчдад олгодог тэтгэлгүүдийг танилцуулах, сурталчлах үйл ажиллагааг тухайн тэтгэлгийг өмнө нь хүртсэн оюутнууд өөрсдийн туршлагаас хуваалцан зохион байгууллаа.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 27 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 49 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 58 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 6 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 18 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 26 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 30 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 34 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 38 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 13 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top