x

Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1  их наяд буюу 28.9 хувь, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 21.3 их наяд төгрөгт хүрч, 4.4 их наяд буюу  төгрөг буюу 25.9 хувиар нэмэгджээ.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 9 сард 19.8 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн ашигтай гарсныг ҮСХ-ны хэлтсийн дарга Г.Мөнх-Оргил мэдээлэв.

Татварын орлого энэ оны эхний 9 сард 20 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 их наяд төгрөг буюу 26.1 хувиар нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 2.1 их наяд, НӨАТ 913.8 тэрбум, нийгмийн даатгалын орлого 578.2 тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 252.8 тэрбум, онцгой албан татвар 226.6 тэрбум  төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. 

Оны эхний 9 сард татварын орлогын 32.1 хувийг орлогын албан татвар, 21.6 хувийг НӨАТ, 16.6 хувийг нийгмийн даатгалын, 6.6 хувийг гадаад үйл ажиллагааны, 4.1 хувийг онцгой албан татварын орлого, 19 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 73.3 хувийг ААНОАТ, 26.7 хувь /буцаан олголтыг хассан дүнгээр/-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 9 сард 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 их наяд төгрөг буюу 34.4 хувиар нэмэгдсэн байна. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 3 их наяд буюу 94.3 хувь, хөрөнгийн зардал 1.1 их наяд төгрөг буюу 40.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлөв.

Дээрх хугацаанд нийт  зардалд урсгал шилжүүлэг 40, бараа үйлчилгээний зардал 31.5, хөрөнгийн зардал 20.3, хүүгийн зардал 4.9, татаас 3.3 хувийг эзэлж байгаа юм. Хөрөнгийн зардал гэхэд 4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 их наяд төгрөг буюу 40.3 хувиар нэмэгджээ. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 501.5 тэрбум, тоног төхөөрөмжийн  зардал 100.2 тэрбум, бусад хөрөнгийн зардал 465 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top