x

2024 онд 9693 иргэнд 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн тодруулахыг хүссэн ипотекийн зээл олголт, түүний хүртээмжийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

Б.Лхагвасүрэн:

-“Ипотекийн 6 хувийн зээлийг иргэдэд олгож байна. Зээлийг авсан иргэн 30 жилийн хугацаанд тэнцүү хуваариар төлдөг. Энэ нь бүтээгдэхүүний өөрийнх нь онцлог. Үндсэн эсвэл зээлийн хүүгээ урьдчилж төллөө ч дүнгийн хувьд адил тусна.

Энэ он гарсаар 1 их наяд 130 тэрбум төгрөгийн зээлийг 9693 зээлдэгчид олгоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлт юм. Орон нутагт олгож буй 3 хувийн хүүтэй зээлд 2613 иргэнийг хамруулсан. Улаанбаатарт хотод олгосон зээлийн 37 хувь нь гэр хорооллоос орон сууцанд орсон зээл байна. Өнгөрсөн онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг батлахдаа орон сууцны зээлийг хот хөдөөд тэнцвэртэй олгохоор шийдвэрлэсэн. Өрхийн  тооны харьцаа 50:50 байгаа бол мөнгөн дүнгийн хувьд орон нутагт 44 хувь, Улаанбаатар хотод 56 хувьтай байна.

Монголбанкнаас ирэх онд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэхээр ярьж буй. Хуримтлалын сан, арилжаанууд банкны болон эргэн төлөлтөөс санхүүжилтийг бүрдүүлэхийн зэрэгцээ ялгавартай эх үүсвэрийг ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын А бүсэд орон сууц худалдан авч буй тохиолдолд ипотекийн зээлийн хүүг 8-10 хувь болгож өсгөвөл эх үүсвэрийн хэмжээг 1,2-2 их наяд  төгрөгт хүргэх боломжтой” гэв.

Мөн гишүүн Н.Наранбаатар орон нутагт ажиллах боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, төвлөрлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах зэрэг эерэг үр дагаврыг дагуулдаг учир орон нутагт олгох зээлийн хэмжээг нэмэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top