x

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хүртэл хувиар чангарчээ

Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ сарын 10-ны өдрийн байдлаар 3385.87 төгрөг болж, 0.15 хувиар суларлаа. Харин оны эхнээс 0.7, өмнөх оны мөн үеийнхээс 2 хувиар чангараад байна.

Жил бүрийн есдүгээр сараас эхлэн өвлийн түлш, шатахууны нөөц бэлдэх, хэрэглээний барааны худалдан авахтай холбоотой импортын барааны эрэлт нэмэгддэг бол цаг агаараас үүдэн уул уурхай, мал аж ахуй зэрэг гадаад валютын орлого бүхий салбарын идэвхжил буурснаар валютын зах зээл улирлын шинжтэй хэлбэлздэг. Олон жилийн дундаж статистикаас үзэхэд төгрөгийн ханш сулрах дарамт хамгийн их байдаг нь 9 дүгээр сар юм. Энэ үзэгдэл энэ жил ч давтагдаж байна.

Экспортын орлого энэ оны эхний 9 сарын байдлаар өмнөх жилийн мөн үеийнхээс 4.3 хувиар, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой импортын дүн харгалзах хугацаанд 27.4 хувиар өсжээ. Макро эдийн засгийн хувьд нүүрсний экспорт их, алт, зэсийн үнэ олон улсын зах зээлд хэвээр байгаатай холбоотой гадаад валютын орох урсгал өндөр түвшинд хадгалагдаж, ГВУН-ийн хэмжээ 4.6 тэрбум ам.доллар байна. Иймд валютын зах зээлд үүсээд буй ханшийн хэлбэлзэл түр зуурын шинжтэйгээс гадна цаашид тогтворжихоор байгааг төв банк мэдээллээ.

Монголбанк энэ сарын 11-ний байдлаар цэвэр дүнгээр 378 сая ам.доллар худалджээ. Өөрөөр хэлбэл худалдан авсан гадаад валютаа эргүүлэн худалдаж байгаа ч нөгөө талдаа, иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан алтаа мөнгөжүүлэн ГВАН-ийг арвижуулж байна. Засгийн газраас гадаад зээл, бондын төлбөрийг амжилттай хойшлуулснаар ойрын хугацаанд төлөх томоохон зээлийн төлбөр байхгүй тул цаашид төгрөгийн ханш сулрах шалтгаан бага хэмээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top