x

Ирээдүйд хамгийн эрэлттэй байх арван мэргэжил

Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс “Ирээдүйн ажил мэргэжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь оюутан залуучуудын судалгааны ажлыг дэмжих, арга зүйг хэлэлцүүлж, бүтээлийг нь олон нийтэд түгээн танилцуулах замаар хөдөлмөрийн хүрээний ойлголт, мэдлэгийг сурталчлан дэлгэрүүлэх явдал аж.

Орчин үеийн аж үйлдвэр, техник технологийн хурдацтай хөгжил дэвшил, эдийн засгийн даяарчлал, орон зай, цаг хугацааны шийдэл, цаг уурын өөрчлөлт зэрэг нийгэм, эдийн засгийн хувьслыг даган хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага хурдтайгаар өөрчлөгдөж байна.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн зарим ажил, мэргэжлийн хэрэгцээ багасах, өрсөлдөх чадвар буурах, бүр устан алга болох тохиолдол дэлхий нийтэд харагдаж байгаа бол шинэ ажил мэргэжил бий болж, хэрэгцээ шаардлага нь нэмэгдэх ч хандлага харагдаж байгааг онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн захирал М.Алтансүх “Орчин үеийн хөдөлмөрийн зах зээл хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна.Үүнтэй уялдуулан манай институтээс хөдөлмөрийн зах зээлийн судалгааг жил бүр тогтмол хийж гүйцэтгэдэг.

Жил бүрийн судалгаанд тухайн жилд хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байх ажил мэргэжлийг судлан, олон нийтэд зарлаж, таниулах ажлыг бид хийж байна. Ирэх 2019 онд эрэлттэй байх ажил мэргэжлийг он гарган, нэгдүгээр сард зарлахаар ажиллаж байна.

Энэ жилийн хувьд манай улсын хөдөлмөрийн зах зээлд нийт 74,600 шинэ ажлын байр бий болохыг тооцон гаргаж байсан.

Эдгээр шинэ ажлын байрын дийлэнх хувийг барилгын салбарын мэргэжилтнүүд эзэлж буй хандлага ажиглагдсан. Үүнээс гадна үйлчилгээ, боловсруулах үйлдвэрийн салбарт тодорхой эрэлттэй ажлын байрууд буй талаар бид бодлого боловсруулагчдад тухайн үед мэдээлж байсан. 

Олон жилийн дунджаар манай улсын хөдөлмөрийн зах зээлд нарийн мэргэжлийн, барилгын инженер, барилгын туслах ажилтан болон эмчийн мэргэжлийн ажлын байр илүү эрэлттэй байна.

Эдгээр эрэлттэй мэргэжилд шилжих хөдөлгөөн, улирлын хувьсах шинж чанар зэрэг нөлөөлдөг гэж хэлж болно."

Мөн манай улсын хэмжээнд эдийн засагч, хуульч, бизнесийн удирдлага зэрэг ерөнхий мэргэжлээр мэргэшсэн боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй, эдгээр мэргэжлээр төгссөн төгсөгчид тэр бүр төгссөн хойноо ажлын байранд гарахгүй, хүлээлттэй байх хандлагатай байдаг. Энэ талаар мөн тодруулсан юм.

М.Алтансүх "Манай институтийн зүгээс их, дээд сургуулиудад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг харгалзаж үзсэний үр дүнд оюутнуудад олгох мэргэжлийн квот хийхийг зөвлөдөг.

Гэвч сургуулиуд оюутнуудад олгож буй мэргэжил сонголт, мэргэжлийн квотыг тэр бүр зах зээлийн судалгааны дагуу явуулж, хийдэггүй хандлага их бий.

Жишээ нь, өнгөрсөн жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль төгсөгчдийн 1/3 нь бизнесийн удирдлагаар бэлтгэгдэн төгссөн байсан.

Гэтэл энэ мэргэжил нь хөдөлмөр эрхлэлтийн түвшинд гарч ирэхээр аль хэдийн илүүдэл болсон мэргэжил байх жишээний. Иймд их, дээд сургуулиудын удирдлага суралцагчдын мэргэжлийн квотыг тогтооход илүү хариуцлагатай хандаж, хөдөлмөрийн зах зээлийн судалгаан дээр үндэслэн хөдөлмөрийн зах зээлд илүү нийцсэн сонголт гүйцэтгэхийг бид бүхэн хүссээр ирсэн" гэлээ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон судлаач, оюутнуудын судалгаагаар ирээдүйд хамгийн эрэлттэй байх арван мэргэжил:

  1. Зах зээлийн судалгааны мэргэжилтэн

  2. Сэтгэл зүйч, зөвлөх

  3. Шинжлэх ухааны судлаач

  4. Компьютерийн систем аналист

  5. Малын эмч

  6. Байгаль орчин судлаач

  7. Нягтлан бодогч, аудитор

  8. Энтрепренер

  9. Сувилагч

  10. Үйл ажиллагаа хариуцсан менежер

Тус эрдэм шинжилгээний хуралд “Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлага” сэдвээр судалгааны ажил гүйцэтгэсэн Санхүү, эдийн засгийн Их сургуулийн IV ангийн оюутан Э.Анхбаяраас хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлагын талаар тодруулсан юм.

Санхүү, эдийн засгийн Их сургуулийн IV ангийн оюутан Э.Анхбаяр “Манай багийн судалснаар улс орнуудын иргэдийн ажил эрхлэлт хөдөлмөрийн зах зээлд "үл тэнцэл" хэмээх асуудал үүссэнээс болж ажил эрхлэлт буурах төлөвтэй байна хэмээн гаргаж ирсэн.

Жишээ нь, ажил олгогчид ажилчдадаа ур чадварт нь нийцэхгүй ажлыг өгөх эсвэл ажилчид ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэхгүй байх зэрэг нь хөдөлмөрийн зах зээлийн үл тэнцэл юм.

Ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд илүү ур чадвар шаардсан ажлын байр эрэлттэй байх хандлагатай байна. Мөн туслах мэргэжлийн оёдолчин, тогооч, цахилгаанчин зэрэг мэргэжлүүд байнгын эрэлт хэрэгцээтэй байсаар байна” гэлээ.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд оюутан, судлаачдаас нийт найман шилдэг илтгэлийг сонгон шалгаруулан хэлэлцсэн юм. Эдгээр илтгэлээс шилдэг гурван илтгэлийг шалгаруулж, ирэх 23-ны өдөр болох "Ирээдүйн ажил, мэргэжил" баярын арга хэмжээний үеэр шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 27 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 49 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 58 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 7 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 18 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 27 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 30 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 35 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 38 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 13 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top