x

Голомт банк “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”-өө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк 20 дахь удаагийн “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө шинэчлэн “Ажилтай - Тэтгэлэгтэй оюутан” тодотголтойгоор зарлалаа.

Улс эх орны тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих, оюутан залууст санхүүгийн болон тэдний хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх
зорилгоор Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн салбараас анхлан 2003 оноос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 50 гаруй их, дээд сургуулийн 1,800 гаруй оюутанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн сургалтын тэтгэлгийг Голомт банк олгоод байна.

2024-2025 оны хичээлийн жилд хэрэгжүүлж буй “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор Монгол Улсын их, дээд сургуулийн шилдэг 100 оюутанд сургалтын тэтгэлэг олгох бөгөөд энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөр дараах шинэчлэлүүдийг агуулж байгаараа онцлогтой. 

  • Өмнө нь нэг оюутанд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгодог байсан бол энэ жилээс тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлж, 2,000,000 төгрөг олгохоор боллоо.
  • Тэтгэлэгт оюутан \мэргэжлийн чиглэлийн\ Голомт банканд бүтэн болон хагас цагаар шууд ажиллаж эхлэх боломжтой болж байна.
  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутанд суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүй, голч дүнгийн босго тавихгүй.

Оюутанд тавигдах шаардлага:

  • 3 болон түүнээс дээш курсын оюутан байх
  • Тэтгэлэгт хөтөлбөрт давхар хамрагдаагүй байх
  • Тасралтгүй суралцах чадвартай, хариуцлагатай, манлайлагч оюутан байх
  • 6 сараас доошгүй хугацаагаар ажлын 4-өөс доошгүй өдөр ажиллах боломжтой байх

Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат:

1. Анкет бөглөх

2. Сонгон шалгаруулалтад оролцох

3. Тэтгэлгийн батламж гардуулах

4. Зөвхөн “Тэтгэлэгт оюутан”-д зориулсан хөгжлийн тусгай хөтөлбөрт хамрагдах

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх: https://student.golomtbank.com/#/

Бүрдүүлэх материал:

  • Их, дээд сургуулийн тодорхойлолт
  • Дүнгийн хуулбар

Тэтгэлгийн давуу тал:

  • Суралцах хугацаанд урилгаар Голомт банканд мэргэжлийн дагуу ажиллах
  • Өрсөлдөхүйц цалин хангамж, ээлжийн амралт эдлэх
  • Мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах
  • Голомт академийн хувийн хөгжлийн болон мэргэжлийн сургалтад хамрагдах
  • Эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдах зэрэг олон боломж оюутнууд та бүхнийг хүлээж байна.

Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах:

  • Цахим шуудан: hr@golomtbank.com
  • Холбогдох утас: 7575-1111 \1666, 1705\
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top