x

Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок ашиглалтад орлоо

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын цахилгаан станц ашиглалтад орж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Улаанбаатар хот анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд босгож тус станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.

Хамтарсан Засгийн газар хөгжлийн 14 мега төслийг зарлаж, эдийн засгаа 2 дахин тэлэх томоохон зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн гурван жилд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарч ажилласан. Харин ирэх дөрвөн жилд эрчим хүчний реформд анхаарч 14 мега төслийн дийлэнхийг уул уурхай, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ том ажлын эхлэл Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэн дэх эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн Эрчим хүчний яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, “Бодь” групп, “Цэцэнс майнинг энд Энержи” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтнуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий 4 блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок 2025 оны 10 дугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орно. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангана. 1,040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болно.

Мөн Төв аймгийн Баян суманд хэрэгжүүлж буй 660 МВт-ын ДЦС-ын төслийн ажилтай Ерөнхий сайд танилцлаа. Эрчим хүчний яам, “Касэн пауэр грийн энержи” компани хамтран  уг төслийг хэрэгжүүлж байна. Станцын барилга угсралтын ажлыг 2025 онд эхэлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус станц ашиглалтад орсноор жилдээ 3,7 тэрбум кВт цаг цахилгаан эрчим хүч төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлж, нэмэлтээр 100 кГц дулаан үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр нийслэлийн Баганхангай дүүрэг, Төв аймгийн Баян сумын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газрууд, аж үйлдвэрийн төслүүд цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэнэ.

Засгийн газраас цаашид эдийн засгийн өндөр үр ашигтай төслүүдэд хувийн хэвшлээ түлхүү ажиллуулах зарчим барьж байна. Тиймээс эрчим хүчний төслүүдэд олон улсын болон үндэсний аж ахуйн нэгжүүддээ хөрөнгө оруулж хамтран ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уриалаад Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгээ энэ үеэр илэрхийлэв.  

Монгол Улсын Засгийн газар сүүлийн хоёр жилд Монгол Улсын анхны том чадлын 80 МВт-ын батарей хуримтлуурын станц, Чойбалсангийн Дулааны цахилгаан станцын 50МВт-ын өргөтгөл, Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл, “Сонгино” дэд станцын өргөтгөлийг ашиглалтад оруулаад байна.

Цаашид эрчим хүчний реформын хүрээнд Тавантолгойн 450 МВт-ын ДЦС, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц, Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийн багц төслүүдийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top