x

Англи хэлийг эх хэл шигээ сурах нууц

Хэдийгээр та англи хэлийг олон жил суралцсан ч яг гадаад хүмүүстэй ярих болохоор ээрч муураад үг амнаас гарахаа байж эсвэл нэг ном аваад уншихаар юу ч ойлгохгүй эрээн мяраан болж үзэгдээд сурсан гэхэд сурсан ч биш, сураагүй гэхээр сураагүй ч биш байсаар л байна уу? Тэгээд за одоо сайн сурна даа гэж бодоод суухаар нэг л залхуу хүрээд эвшээж эхэлдэг бол та англи хэл сурах авьяасгүйдээ биш зүгээр л та буруу аргаар л сураад байна гэсэн үг. Тэгвэл та наашаа түр анхаарлаа хандуулаарай. Танд англи хэл судлаач, англи хэлний багш, Америкийн залуу эрдэмтэн AJ Hoge-ийн Англи хэл сурах 7 алтан дүрмийг танилцуулж байна.

1. Нэг үгээр биш, үргэлж өгүүлбэрээр нь цээжилж бай

Чамайг анх хэлд орж байхад чинь аав ээж чинь За миний хүү монгол хэлээ сайн сураарай гээд толь бичиг өгч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл англи хэл сурах үүнтэй яг адилхан. Үгийг нэг нэгээр нь цээжлэх нь чамд ямар ч ойлголт өгөхгүй. Харин өгүүлбэрт оруулж цээжилбэл дээр. Жишээ нь: "cantankerous" (Монголоор муухай ааштай, адаар зантай) гээд англи үг цээжилж байна гэе. Хэрэв чи энэ үгийг дангаар нь цээжлэх гэж оролдвол маргааш гэхэд л мартаж орхино. Харин энэ үгийг өгүүлбэрт оруулаад "that grumpy cantankerous old man" (тэр ёстой муухай адаар ааштай өвгөн дөө) гээд нэг цээжилчихвэл гудманд өвгөн харах болгондоо л энэ үгээ санана.

2. Дүрэм битгий давт

Дүрэм хоосон цээжлэх нь чиний хэлний ахицыг удаашруулах хамгийн хурдан арга гэдгийг чи мэдэх үү? Яагаад гэж үү? Чи англиар хэн нэгэнтэй ярихад чамд ямар ч бодох завдал байдаггүй бөгөөд шууд л хариулах хэрэгтэй болдог. Харин дүрэм үргэлж давтдаг хүмүүс энэ өгүүлбэрийг аль дүрмээр хэлэх билээ? Үйл үг нь хаанаа ордог билээ гээд л бодож байтал нөгөө юм асуусан хүн маань аль хэдийн таныг орхиод явж орхидог. Аргагүй шүү дээ тэр ямар таны тархин дотор юу бодож байгааг харж чадах биш дээ. Дүрэм ярихад биш харин бичихэд хэрэг болдог. Мэдээж бичих үед бид хангалттай бодох завтай байдаг шүү дээ.

3. Нүдээрээ биш, чихээрээ сур

Гадаад хэл сурж байгаа хүмүүст тохиолддог нийтлэг нэгэн алдаа бол учир зүггүй ном эргүүлээд л байх. Магадгүй чамд маш олон дүрэм, үг цээжилсэнд чинь баяр хүргэж болох ч чи хүмүүстэй ярих гэхээр бас л болохгүй байгаа биз дээ. Учир нь чи эхлээд сонсож сурах ёстой юм шүү дээ. Хэр их сонсоно чи хэрэгтэй үгнүүдээ бас дүрмээ, тэднийг цээжлэх шаардлагагүйгээр тархиндаа тогтоож чадах чадвартай болдог.

4. Гүйцэд сур

Энд тооны талаар биш, чанарын талаар яригдаж байгааг үргэлж сана. Мянган шинэ үгийг нэг дор сурснаас нэг үгийг мянган удаа давтсан нь дээр. Шинэ өгүүлбэрээ цээжилж байхдаа(нэг дэх дүрэм!) яаралгүйгээр удаан тархиндаа сайн тогтоотол дахин дахин давтах хэрэгтэй. Ингэж байж л чиний цээжилсэн шинэ өгүүлбэр хурдан мартагдахгүй шүү дээ.

5. Жижигхэн өгүүллэг дотроос дүрмийг сур

Дүрмийг сурахдаа огтхон ч цээжлэх хэрэггүй. Харин түүний оронд жижигхэн өгүүллэг сонсох хэрэгтэй. Учир нь өгүүллэг тэр чигтээ дүрмээр бичигдсэн байгаа. Энэ нь чамд сонирхолтой байхын дээр бонус нь дүрэм аяндаа чамд танил болоод ирнэ.

6. Зөвхөн жинхэнэ англи материал ашигла

Түвшин тогтоосон англи хэлний сурах бичгүүдээ хаях цаг нь болжээ. Аль болох хураангуйлж хялбаршуулаагүй жинхэнэ америк хүмүүсийн өөрсдөө ч бас хэрэглэдэг тийм материалаас суралцахыг хичээх хэрэгтэй. Учир нь чиний сургалтанд хэрэглэж байгаа сурах бичгүүд зөвхөн хэл суралцагсдад зориулсан байдаг болохоор доторх нь яг америкчуудын хэрэглэдэг англи хэлнээс хол хөндий байдаг. Англи хэлээ дээшлүүлэхийг хүссэн хүн бүхэнд туслах BBC, CNN гэх мэтчилэн маш олон англи материалууд интернетэд байгаа.

7. Сонсоод давтах биш, сонсоод хариул

Ихэнх англи сурах бичигт сонсоод давтаад хэлээрэй гэсэн маш буруу техникийг зааварчилсан байдаг. Чи юу ч бодолгүйгээр сонссоноо давтах биш, асууж байгаа асуултад хариулж сурах хэрэгтэй. Учир нь одоо л чиний тархи ажиллаж байна шүү дээ. Хэрвээ чи бяцхан өгүүллэг сонссон бол түүнийгээ дуусмагц хажууд байгаа хэн нэгэнд эсвэл өөртөө ч хамаагүй өөрийнхөө үгээр ярьж өгч болно. Ингэснээр чи дүрмээ бас өөрийн ярих чадвараа хөгжүүлж чадна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 27 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 49 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 58 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 6 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 18 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 27 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 30 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 34 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 38 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 13 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top