x

Б.Лхагвасүрэн: Хэрэглээний цахилгааны үнийг нэмсэнээр инфляц 0.7-1 хувиар өснө

Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар /2024.09.26/ танилцууллаа.  

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-"Үндсэн хуульд зааснаар төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүр Улсын Их Хурал(УИХ)-аас баталдаг. Монголбанк төслөө бэлдэж, олон нийтэд танилцуулан, эдийн засагч, судлаачид, банкуудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонссон. 

КОВИД-19 цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлсэн байна. Сэргэлтийн зам дээр гарсан байгаа тул дунд болон урт хугацаандаа үүнийг тогтвортой байлгах мөнгөний бодлогыг баримтлахаар төслөө бэлдлээ. 

  1. Дунд хугацаанд инфляцын зорилтот түвшинг 6±2 гэдэг голчоо 5 руу шилжүүлэхээр зорино. 
  2. Эдийн засаг сэргэж байгаатай холбоотой санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн нэмэх вэ, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн болон өртгийн сүлжээ, кластер маягаар аж үйлдвэрийг бүсчлэн хөгжүүлэх тал руу мөнгөний бодлогыг чиглүүлнэ.
  3. Банк санхүүгийн салбарт үйлчилдэг хэд хэдэн хууль бий. Тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. 

Тухайлбал Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдаад 5-6 жил, Зээлийн мэдээллийн сангийн тухайн хууль батлагдаад 10 гаруй жил болсон тул тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлага бий. Банкны тухай хуульдаа мөн нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн.

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барихаар төлөвлөж байна.

Системийн нөлөө бүхий таван банк Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон. 73 мянган хувьцаа эзэмшигч бий. Энэ утгаараа банк санхүүгийн салбарыг олон улсын жишигт нийцсэн, хянан шалгадаг тогтолцоонд шилжүүлье гээд хяналт шалгалтын олон улсын тогтолцоог нэвтрүүлэх зорилтуудыг оруулсан" гэв.

Мөн арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувь нэмэхээр болсон. Үүнтэй холбоотой 0.7-1 хувь орчмын инфляцын дарамт орж ирэх тооцоо судалгаа хийснийг мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top