x

Дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд Монгол улсаас 15 тамирчин өрсөлдөнө

Дэлхийн оюутны өвлийн универсиад 29 дүгээр наадам ОХУ-ын Красноярск хотод 2019 оны гуравдугаар сарын 02-12-нд болно. Энэхүү наадамд спортын 4 төрөлд манай улсаас 15 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Спортын 11 төрлөөр медалийн эздээ тодруулах энэхүү дэлхийн оюутны өвлийн универсиад наадамд 5000 волентёр буюу сайн дурын хөтөч нарыг сонгон ажиллуулах юм. Өмнө нь энэ их наадам 2017 онд Казахстан улсын Алматы хотод болж байсан юм. Энэ удаагийн XXIX өвлийн универсиад наадамд Монгол улсаас анх удаа уран гулгалтын төрөлд Япон дасгалжуулагчтай монгол охин өрсөлдөхөөр бэлтгэж байна.

Мөн орон зай баримжаалах цанын тэмцээн, шорт трейк, цана гэсэн 4 төрөлд манай улсаас 15 тамирчин, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын Оюутны Спортын холбооноос баг тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Универсиад нь Олон Улсын оюутны спортын холбоо (FISU) -ын удирдлаган дор зохион байгуулагддаг олон улсын спортын тэмцээн юм.

"Универсиад" нэр нь "Их сургууль", "Олимпийн" гэсэн үгнээс гаралтай. Оюутны тэмцээн хоёр жил тутам болдог оюутан тамирчдын дундах томоохон өрсөлдөөн юм. Их дээд сургуульд суралцдаг 17-25 насны оюутан тамирчид дэлхийн универсиад наадамд оролцох учиртай. Дэлхийн оюутны өвлийн универсиад наадам анх 2012 оноос эхлэлтэй. Дэлхийн оюутны өвлийн универсиад наадмын бэлгэ тэмдэг буюу маскот нь U-Laika юм. Энэ нь 2019 оны Универсиадын Красноярскийн сахиус юм. Энэ бол үнэнч, нөхөрсөг, баяр баясгалан, мөнхийн энергийн бэлгэдэл юм. 2021 онд Швейцарь, 2023 онд АНУ дэлхийн оюутны өвлийн универсиад наадмыг зохион байгуулах эрхийг албан ёсоор авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 23 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 39 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 44 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 51 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 1 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 13 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top