x

Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг дэмжинэ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн П.Батчимэг нар энэ сарын 1-нд “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалттай танилцлаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилтээр ХААИС-тай хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд манай орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой бөгөөд жилийн дөрвөн улиралд тариалалт хийх боломжтой дэвшилтэт технологийн дагуу өвөл, зуны найман хүлэмжийг жишиг загвараар барьж ашиглалтад оруулжээ. Төслийн удирдагч, Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал, ХААИС-ийн хүндэт профессор Ли Юун Бом хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи, сайн туршлагууд шаардагдаж буйг онцлоод монгол орны газарзүйн байршил, цаг агаарын онцлогт тулгуурлан  хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ухаалаг систем бүхий хямд өртөгтэй хүлэмжийн 10 загварыг төлөвлөснөөс 8-ыг нь сонгон, ашиглалтад оруулснаа тодотголоо. Ингэхдээ зөвхөн жишиг хүлэмжийн бүтээн байгуулалтын ажил төдийгүй таримлын шинэ сорт, технологи болон хүлэмжийн цогцолборын үйл ажиллагааг жигдрүүлэх судалгааны ажлууд үргэлжилж буйг тэрбээр дурдав. Түүнчлэн манай орны нөхцөлд зохицсон өвөл, зуны хүлэмжийн жишиг загварыг боловсруулахын тулд 1985 оноос 2021 оныг хүртэлх  нийт 36 жилийн цаг уурын тоон мэдээллийг нэгтгэж, дулаан алдахгүй байх зэрэг дэвшилтэт технологийг ашигласнаар, жилийн турш тариалалт хийх боломжтойгоор шийджээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төслийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжин ажиллахыг чухалчилж буйгаа онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн, УИХ-аас Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийг 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлаа эхлүүлснийг тодотгоод салбарын үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний хэмжээний “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнүүдийг хамтад нь эрчимжүүлнэ гэдгийг цохон тэмдэглэв. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, салбар хоорондын уялдаа холбоо бүхий дотоодын үйлдвэрлэлийг цогцоор нь дэмжсэнээр хүнсний хэрэглээний тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх ач холбогдолтойг хэллээ.

Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хот, суурин газрын хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамж дээшилж, импортын хамаарал, үнийн өсөлт буурах давуу талтайг онцлов. “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн санаачлагч, дэмжигч болон гар бие оролцсон бүх хүмүүст УИХ-ын дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлэхийн сацуу цаашид жишиг хүлэмжийн загваруудыг бүс нутгийн онцлогт тохируулан кластераар хөгжүүлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top