x

Хуримтлалын санд 200 тэрбум төгрөг бүхий ногдол ашгийг төвлөрүүлээд байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны жилийн цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгт хүрсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр 2024 онд хуримтлалын санд 200 тэрбум төгрөг бүхий ногдол ашгийг төвлөрүүлээд байна.

Тус компани нь онцгой дэглэм тогтоосноос хойш энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл 49,6 сая тонн нүүрс олборлож, 61.5 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 5.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлжээ. Энэ нь улсын төсвийн татварын нийт орлогын 13 хувийг бүрдүүлж байгааг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэс Тавантолгой” төслийн явцтай танилцах үеэрээ тэмдэглэв. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн алба хаагчид говийн бүсэд нүүрс угаахаас гадна, уурхайн тоос дарах, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд усны хэрэглээг шийдэх хэрэгцээ, шаардлага үүссэнийг онцлоод, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийн ажлыг гүйцэтгэхэд усны нөөц, эх үүсвэр тулгамдаж байгаа тул Засгийн газраас бодлогын түвшинд анхаарахыг салбарын сайдад уламжиллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, төсөвт төвлөрөх орлогын хэмжээг бодитоор нэмж, нүүрс тээврийн бүх ажиллагааг ил тод, нээлттэй болгосныг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам мэдээлжээ.

Засгийн газрын тогтоолын дагуу Эрдэнэс таван толгой ХК-д холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй 7 гэрээг ил болгон, уурхайн ашиглалтыг сайжруулах, бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэхээр “Нүүрс баяжуулах үйлдвэр”-ийн төсөл, бусад дагалдах төслийг цогцоор хэрэгжүүлж байна. Стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, дэд бүтцийн төслүүдэд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдэж, Тавантолгой-Гашуунсухайт төмөр зам, Тавантолгой-Зүүнбаян төмөр зам, Богдхан төмөр зам, Газрын тос дамжуулах хоолойн төслийг шийдсэн бөгөөд 2022, 2023 оны цэвэр ашгаас 3,4 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг бүхий 1.2 их наяд төгрөг олгоод байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top