x

Нүүрсний метан хий ашиглаж, эрчим хүчний эх үүсвэр гаргах чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн БНХАУ-ын технологийн компаниудыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хамтарсан Засгийн газраас Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам байгуулсныг онцлоод, Засгийн газар цаашид үйлдвэржилтэд түлхүү анхаарч, инноваци, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан, байгальд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилттой ажиллаж байгааг тэмдэглэв.

БНХАУ-ын уул уурхай, тээвэр, ложистик, шинэ эрчим хүчний эх үүсвэр, ухаалаг тээвэрлэлтийн чиглэлээр ажилладаг “CRRC Zhuzhou electric locomotive” судалгааны хүрээлэн, “Shanghai intelligent connected vehicle” технологийн төв, Liyu group компаниуд Монгол Улсын уул уурхайн салбарт эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглахад хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлжээ.

Төлөөлөгчдийн тэргүүн, ахлах эдийн засагч Лю Жиачэн компаний үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн техник, тоног төхөөрөмж, технологийн шийдлүүд, хилийн чанадад хэрэгжүүлэх боломжтой технологийн талаар танилцуулаад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх нуур муж зэрэг газарт шинэ эрчим хүчний 50 хувийг хэрэглэж байгааг онцолжээ.

Мөн "Liyu Group" компани Монгол Улстай нүүрсний метан хий ашиглаж, эрчим хүчний эх үүсвэр гаргах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлснийг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам мэдээлжээ.

Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн төлөөлөгчдийг хамтран ажиллах сонирхолтой байгаад талархал илэрхийлээд, техникийн түвшинд уулзалт зохион байгуулж мэргэжилтэн экспертүүд хооронд санал солилцохыг яам дэмжихэд бэлэн гэдгээ тэмдэглээд, ирэх 10 дугаар сарын 2-5-нд Улаанбаатарт зохион байгуулах “Уул уурхайн долоо хоног -2024" болон “MinePro” үзэсгэлэнд оролцож, Монголын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагаатай танилцахыг урьжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top