x

Х.Нямбаатар: Метроны нэгдүгээр шугам Толгойтоос Амгалан хүртэл 14 буудалтай. Уг шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэнэ

“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ "Новотел" зочид буудалд өнөөдөр боллоо.

Энэ үеэр хотын захирагч Х.Нямбаатар "Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон Улаанбаатарын анхны метроны зөвлөх үйлчилгээний компанитай гэрээ байгуулсан өдрөөс цаг хугацаа тоологдож эхэлнэ. Зөвлөх үйлчилгээний компаниудын үүрэг, хариуцлага эхэлнэ.

Цаашид энэ онд багтаж EPC тендерийн сонгон шалгаруулалтыг хийх шаардлага тулгарч байгаа. 

2011 онд хийгдсэн “Soosung Engineering” компанийн ТЭЗҮ, 2014 онд "ЖАЙКА" олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-д үндэслэж, метроны нэгдүгээр шугамыг барих улс төрийн шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.

Улаанбаатар хотын дэргэдэх төслийн нэгжийнхэн тендерийн баримт бичгийг боловсруулах, ТЭЗҮ-д тулгуурлаж санхүүгийн схемийг гаргах, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх судалгаануудыг хийж, өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр PMC буюу метроны зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийг зарласны эцэст БНСУ-ын “Dohwa Engineering” тэргүүтэй түншлэлийн баг шалгарсан юм. Тус компани нь “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудтай түншлэл болж тендерт оролцсон.

Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд нийцүүлж, сонгон шалгаруулалтыг хийсний дараа хоёр долоо хоногийн турш хэлэлцээрийг хийж, өнөөдөр гэрээг байгуулж байна.

Улаанбаатарын метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17.7 км урт, 14 буудалтай байхаар төлөвлөсөн байгаа. Метроны дизайны хувьд 11 км нь газар дээр ил буюу гүүрэн байгууламжаар авто замын сүлжээнээс хоёр түвшинд огтлолцохгүй.

Харин хотын төв дотор метрог газар доогуур  явуулах юм. Ингэснээр метроны босго өртгийг бууруулах, түүхэн барилга байгууламжийг унаган төрхийг хадгалж үлдэнэ.

Метроны төслийг эхэлсэн цагаас нийслэл улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүргээс Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдөж байгаа. Улаанбаатар хот татварын болон татварын бус орлогоор метроны төслийг 2029 он хүртэл санхүүжүүлнэ.

Урьдчилсан байдлаар метроны нэгдүгээр шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэх тооцоотой. Улаанбаатар хот энэ жил өөрийн санхүүжилтээр төвийн эрчим хүчний системд 200МВТ-ын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхээр болж байгааг дуулгая.

Улаанбаатар хот дотооддоо бондын арилжаа хийж, 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Үүнээс нийт нэг их наяд төгрөг төвлөрүүлж, 600 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн эрчим хүний найдвартай хэрэглээг хангахад зарцуулах юм.

Аравдугаар сарын эхээр Бөөрөлжүүтийн ЦС-ын 150МВТ эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэхээр гэрээлсэн" гэж мэдээллээ.

Улаанбаатарт метро барьж байгуулах багт туслан гүйцэтгэгчээр Япон улсын “Ниппон Коей” компани орж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 14 цаг 51 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 14 цаг 58 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 15 цаг 3 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 15 цаг 9 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 15 цаг 21 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 17 цаг 14 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 17 цаг 51 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 18 цаг 4 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 18 цаг 12 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 18 цаг 18 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 18 цаг 28 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 18 цаг 30 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 18 цаг 43 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 18 цаг 53 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 19 цаг 35 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 19 цаг 40 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 19 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 20 цаг 57 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top