x

Булган аймаг түүх дурсгалын өв ихтэй

Булган, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас улсын хамгаалалтад 10, аймгийн хамгаалалтад  25 дурсгалыг бүртгэн авсан бөгөөд малтлага хийх бүрд түүх дурсгалын өв ихтэй нь тогтоогддог байна. 

Булган аймгийн нутагт эртний нүүдэлчдийн үлдээсэн хот балгадын туурь олон байдаг бөгөөд түүх, соёлын дурсгалт зүйлсийг эртнээс шинжлэн судалж иржээ. 1870-аад онд Оросын эрдэмтэн А.Падерин одоогийн Дашинчилэн сумын нутагт буй Хар бухын балгасыг олж судалснаар энэ нутгийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг судлан шинжлэх ажил эхэлжээ. Үүний дараа буюу 19 дүгээр зууны сүүлээр Оросын эрдэмтэн Д.Клеменц Монгол орноор олон талын судалгаа хийх явцдаа дээрх Хар бухын балгас болон Цогтын цагаан байшин зэргийг үзэж анхны эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэн байна.

1993 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн судалгааны баг Эгийн голын савд нийт 251 хавтгай дөрвөлжин км талбайд хайгуулын ажил хийж, түүхийн олон үед холбогдох 906 том, жижиг дурсгал илрүүлэн олж бүртгэжээ. Үүний дотор чулуун зэвсгийн үеийн 28 бууц, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 389, дөрвөлжин булш 89, хадны зураг 3, буган чулуун хөшөө 1, хүннү булш 119, түрэг булш 3, дундад зууны үеийн булш 71, хадны оршуулга 1, эртний суурингийн үлдэгдэл 2, шинэ үед холбогдох төвөд маанийн үсэгтэй чулуун хөшөө 201, сүм хийдийн туурь 5 илрүүлэн судалсан бөгөөд нэг бүс нутгийг цогцоор нь судалсан нь эрдэм шинжилгээний хувьд чухал ажил болсон байна.

2011 онд профессор А.Очир, С.Харжубай нарын удирдсан Монгол, Казахстаны хамтарсан хээрийн шинжилгээний анги Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн дэргэдэх Шороон бумбагар хэмээх дурсгалыг малтан судалж эртний Уйгар угсаатны түүхэнд холбогдох ханын зураг бүхий бунхант булшийг илрүүлжээ.

Энэхүү ханын зураг нь Монгол төдийгүй Төв Азийн түүхэнд анх удаа олдож байгаагаараа ховор, үнэ цэнтэй дурсгал болсон юм. Бунхнаас гарсан 550 гаруй олдвор болон ханын зургийг судлах, хамгаалах, сэргээн засварлах, олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг ажлыг холбогдох байгууллагууд шат дараатай авч хэрэгжүүлж эхлээд байна.

Соёлын өвийн төвийн мэргэжилтэн судлаачдаас бүрдсэн хээрийн шинжилгээний баг Монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж, бүртгэн баримтжуулах ажлын хүрээнд 2010 оны 7 дугаар сард 40 хоногийн хугацаанд Булган аймгийн 16 сумын нутагт ажилласан. Тус аймгийн нутагт нийт 8500 орчим км зам туулан 237 дурсгалт газрын 8000 гаруй нэгж ширхэг дурсгалыг давтан болон шинээр олж бүртгэн, тэдгээрийг 9753 ширхэг дижитал гэрэл зураг, 354 ширхэг негатив хальсны зураг, 54 гар зураг, 363 минутын дүрс бичлэгээр тус тус баримтжуулжээ.

Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас Улсын хамгаалалтад  дараах 10 дурсгалыг авчээ.

Баян-Агт сум – Шивээт улаан – Түрэгийн үеийн цогцолбор дурсгал

Дашинчилэн – Халдун зүрх уул – Цогтын цагаан байшингийн балгас, гэрэлт хөшөө

Дашинчилэн – Хар бухын балгас

Дашинчилэн – Чин толгойн балгас

Могод – Хөл асгат – Түрэгийн Алтан тамгат дархны бичигт хөшөө

Сайхан – Байширын ус – буган чулуун хөшөө

Сайхан – Хиргист хөндий – Уйгарын Моюунчурын гэрэлт хөшөө

Сэлэнгэ – Ингэт толгой – Далхабандида гэдэг хүн чулуун хөшөө

Хутаг-Өндөр – Бийбулагийн балгас

Хутаг-Өндөр – Төлбөрийн голын сав дагуух чулуун зэвсгийн суурин, эртний булш хиргисүүрүүд

Булган аймгийн нутаг дахь үл хөдлөх дурсгалаас аймгийн хамгаалалтад 25 дурсгалыг авчээ.

Баян-Агт сум – Халтарын буган чулуун хөшөөнүүд

Бугат сум - Хужиртын голын хөндий – Бичигтийн хадны зураг, бичээс

Булган – Майдарын гол – Цагаан суварга

Булган – Зүүн түрүү – хүн чулуун хөшөө

Булган – Диваажингийн сүмийн туйр

Бүрэгхангай – Бичигтийн хадны хошуунд орших хадны бичиг

Гурванбулаг – Авзага хайрхан ууланд орших хадны зураг

Гурванбулаг – Гурвалжин уулын түрэг бичээс

Дашинчилэн – Лах уул, Арслант гэдэг газар орших хадны зураг

Дашинчилэн – Бүдүүний нурууны Хангидай дахь хадны зураг

Могод – Цахиуртай гэдэг газар орших буган чулуун хөшөө

Могод – Улаан хаалга гэдэг газар орших хадны зураг

Орхон – Сээрийн адаг – 7 ширхэг буган чулуун хөшөө

Рашаант – Хөгнө хан ууланд орших Хөгнө ханы их, бага хийдийн туурь

Сайхан – Нарийн хүрмийн хөшөөн дэвсэг дэхь хүн чулуун хөшөө

Сайхан – Их хүрэмтийн асган дэвсэг дэх буган чулуун хөшөө

Сайхан – Нарийн хүрэмт гэдэг газар орших хадны бичээс

Тэшиг – Сумын хуучин төвд орших буган чулуун хөшөө

Хишиг-Өндөр – сумын төвийн хойно орших буган чулуун хөшөө

Хишиг-Өндөр – Ар ханан гэдэг газар орших түрэг бичээс

Хутаг-Өндөр – Нарийн төлбөрийн Бичигт бэржин дэх хадны бичээс

Хутаг-Өндөр – Нарийн төлбөрийн адаг дахь буган чулуун хөшөө

Хутаг-Өндөр – Гуртын гүүр, Усны арал гэдэг газар дахь хүн чулуун хөшөө

Хутаг-Өндөр – Бичигтийн үзүүр гэдэг газар орших хадны зураг

Хутаг-Өндөр – Эгийн голын хөндий дэх олон үеийн цогцолборыг тус тус хамгаалалтад авчээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 2 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 24 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 33 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 41 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 2 цаг 53 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 2 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 5 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 10 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 13 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 48 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top