x

Туул голын усны түвшин 267 см болж татарчээ

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр өдөр бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 260-342 см болж, нийт 82 см-ээр давж үерлэсэн тухай Нийслэлийн Онцгой комисс мэдээлэв.

Мэдээллийн үеэр Туул гол нийслэлд ингэж үерлэсэн тохиолдол байхгүйг албаныхан онцоллоо. Хамгийн сүүлд 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшинг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн гэдгийг дурдав. Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар голын түвшин 267 см болж татарчээ. Нийт 211 удаагийн дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын болон мэргэжлийн байгууллагын 1118 албан хаагч, 121 автомашинтай шуурхай ажилласан байна.

Хэвлэлийн хурлын үеэр хотын менежер Ц.Төрхүү ярихдаа, “Сэлбэ голын инженерийн байгууламж дотор байгаа бургас, лагийг зөөж байна. Энэ ажлыг нэгдүгээр сарын 5-наас хийж эхэлсэн. Нийслэлд 1966 оноос хойш Сэлбэ гол дагуух даланг байгуулсан. Нийт 24 км даланг байгуулж, гар хийцлэлээр хийсэн. Бид энэ жил 1.5 км төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Иргэд гол дагуух бургасыг тайрч сүйтгэж байна гэж шүүмжилдэг. Ер нь инженерийн байгууламж буюу далан дотор мод бут сөөг байх ёсгүй. Хууль журамдаа ч тэгж заасан байдаг. Нийт 30 дүгнэлт гарч, шинжлэх ухааны үндсэн дээр энэ ажлыг хийж байгаа. Бургас мод усны урсацыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг” гэв.

Геодези, усны барилга байгууламжийн газраас өнгөрсөн дөрвөн жилд 33 томоохон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ хийжээ. Харин 1.2 километр үерийн далан, байгууламж шинээр барьсан байна. Энэ жилийн хувьд 12 ус зайлуулах шугам сүлжээ барихаас зургааг нь ашиглалтад оруулсан аж. Үлдсэнийг нь наадмаас өмнө дуусгана гэдгийг онцоллоо. Улаанбаатарт 1253 км авто зам байдгаас 250 км нь ус зайлуулах шугам сүлжээтэй байдаг. Түүнчлэн нийт 68 мянган тонн лаг шавар зөөж цэвэрлэхээр төлөвлөснөөс 30 мянгыг нь зөөвөрлөсөн байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 5 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 27 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 36 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 44 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 2 цаг 56 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 5 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 8 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 12 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 16 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 51 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top