x

БАЯНХОНГОР: Хатан суудал хайрхан

Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Усан зэрэглээ гүйсэн хэвгий талын дунд алсаас оорцоглон харагдах хайрхан бол Хатан суудал. 

Хатан суудал бол Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс зүүн тийш 40 гаруй км зайд оршдог 1420.2 м өндөр, унтарсан галт уул. Оройдоо триагуляцын цэгтэй, хүрэл зэвсгийн үеийн цөөн тооны булштай. Энэ хайрхныг 2009 оны нэгдүгээр сарын 2-нд сумын Засаг даргын захирамжаар сумын хамгаалалтад авчээ.

Баянлиг сум нь аймгийнхаа зүүн өмнөд захын сум бөгөөд Улаанбаатар хотоос 870, аймгийн төвөөс 240 км зайд оршдог, 119 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Далайн түвшнээс дээш 1339 метр өндөрт оршдог. Урд талаараа Сэврэй, Гурвантэс сумтай 270 км, баруун болон баруун хойд талаараа өөрийн аймгийн Баянговь, Богд сумтай 180 гаруй км, зүүн хойд болон зүүн талаараа Өвөрхангай аймгийн Богд сумтай 110 гаруй км нутгаар хиллэдэг.

Баянлиг сум нь 1925 оны 5 дугаар сард БНМАУ-ын Засгийн газрын 19 тоот тогтоолоор байгуулсан бөгөөд тус сумын нутаг дэвсгэр нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандида хутагтын /Ламын гэгээн/ шавийн хошуунд харьяалагдаж байжээ.

Баянлиг сум тэмээн тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг бөгөөд 2023 оны жилийн эцэст 17.2 мянган тэмээ тоолуулсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 4 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 25 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 34 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 43 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 2 цаг 55 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 3 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 7 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 11 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 15 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 50 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top