x

Б.Цогтбаатар: Маргааш агаарын температур дулаарч, голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна.

Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг уурын урьдчилсан төлөвийн талаар Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын цаг уурч Б.Цогтбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны 08:00-14:00 цаг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.

Үдээс хойш борооны хэмжээ багасаж, оройдоо цаг агаар тогтворжино. Харин маргаашаас агаарын температур +22 хэмээс +25 хэм хүрч дулаарна. Тиймээс өчигдөр орсон уулын цас хайлж, уруйн үер буух эрсдэлтэй байна.

Өчигдрийн тухайд Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсон. Тодруулбал 12 цагийн хугацаанд 31 мм буюу түүнээс их хэмжээний бороо орж, аюулт хэмжээнд хүрсэн. Энэ үзүүлэлт өнгөрсөн жилийн үерийн нөхцөл байдалтай ижил хэмжээнд хүрсэн гэсэн үг. Харин энэ жилийн тухайд голын ай сав, голдирлыг цэвэрлэх, суваг шуудууг хүчитгэх ажил хийгдсэн тул голын түвшин харьцангуй аюул багатай өнгөрлөө” гэлээ.

Мөн ЦУОШГ-ын Усны хэлтсээс гаргасан мэдээгээр Тэрэлж гол өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар үерийн хэмжээг 105 см-ээр, Туул гол хамгийн ихдээ 106 см давсан байдалтай байна.

Маргаашаас эхлэн агаарын температур дулаарахаар голуудын түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс иргэд үер, усны аюулаас сэргийлэх шаардлагатайг онцлов.

Түүнчлэн энэ жил олон жилийн дунджаас их хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа юм. Энэ нь дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой.

Өмнөх жилүүдэд 24-48 цагийн хугацаанд зөөлөн шиврээ бороо ордог байсан бол өдгөө 2-3 цагийн хооронд 30-40 мм дуу, цахилгаантай аадар орж, газрын хөрс шингээж чадахгүйгээс үүдэн үерийн нөхцөл байдал үүсгэж байна гэдгийг тодотгож байлаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 4 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 26 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 35 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 44 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 2 цаг 55 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 4 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 7 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 12 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 15 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 50 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top