x

ӨМНӨГОВЬ: Говийнхон загаа газрын илч хэмээн хайрладаг

Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Говийн заг бол илчлэг сайтай, эрчилсэн урт үндэстэй, олон жилийн настай мод юм.

Заг Монголын ойн нөөцийн багагүй хувийг эзэлдэг говь цөлийн бүсийн үндсэн модлог ургамал.

Заг ихтэй газар цагаан гоёо их ургадаг, 100 килограмм заг 80 килограмм чулуун нүүрстэй тэнцүү хэмжээний илчлэг ялгаруулдаг.

 

Говийнхон заг модыг “ургаа нүүрс” гэж нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд загийг түлшинд их хэмжээгээр ашигласнаар устах аюултай болж байна. Тиймээс Өмнөговь аймгийн БОАЖГ болон сум дундын ойн ангиас бодлогоор загийг үрслүүлэн тарих ажлыг эрчимжүүлж байгаа юм.

Заг нь элсний нүүдлийг барьж тогтоодог. Говь нутгийн хуурай ангамал цаг уурт зохицон хөрсөн доогуур хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайн ургадаг гайхалтай мод билээ.

Үндэс нь 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг газар дээр бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүдлийг тогтворжуулан барьдаг.

 

Өмнөговь аймгийн 11  сумын нутгаар буюу Зээмэгийн говь, Галба, Борзонгийн говь, Арц богдын өвөр хоолой, Хэрмэн цав, Баян заг зэрэг газарт 1.9 сая  га талбайд заган ой тархан ургадаг.

Заг нь 50 см хүртэл бүдүүрч ургадаг, навчгүй учир говь цөлийн нөхцөлд ус чийгээ ууршуулж алддаггүй. Навчны үүргийг мөчир нь гүйцэтгэдэг, нимгэн цагаан хальсаар бүрмэл учраас заган шугуй мөнгөн ой мэт харагддаг.

Голдуу үрээрээ нөхөн төлжиж нэг модноос дунджаар 100 мянгаас дээш үр гардаг байна. 

Загийн мөчир мөнх ногооноороо байдаг тул өнө мөнхийн амгаланг бэлгэдэж, гэртээ загийн үндсийг байлгавал гал голомтод гадны муу зүйл нүүрлэдэггүй, тахал гардаггүй, түймэр гардаггүй, аянга буудаггүй, галын бурхантай ярьдаг мод хэмээн үздэг.

Мөн хэдэн зууныг туулах урт настай ургамал болохоор олон жилийн нарны илчийг өөртөө шингээж байдаг болохоор говийн хүмүүс заг модоо газрын илч хэмээн хайрладаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 2 цаг 3 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 25 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 34 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 43 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 2 цаг 54 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 3 цаг 3 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 6 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 11 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 14 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 49 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top