x

“Насанд хүрээгүй” аав ээжүүд

“Аяндаа л болдог юм”, “эртхэн хүүхэдтэй болсон нь дээр”, “хүүхэд өөрөө өсчихдөг” гэсэн үгсийг та олонтоо сонсож байсан биз. Харин эдгээр үгсийг сүүдэр мэт дагалдах “хариуцлага”-ын тухай хэр их сонссон бол? Тиймээс “хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх” гэсэн ойлголтын талаар энд хөндөхөөр шийдлээ.  

“Үр хүүхэд өсгөнө гэдэг бол авьяас шаардсан бүтээлч хэрэг. Хэрвээ сайн аав, ээж байхыг хүсвэл шүү дээ.” Хүүхдийн зохиолч Маурис Сендак Шуудхан хэлэхэд аав, ээж байхад бэлэн биш бол эцэг эх болох асуудлаа түр хойш тавьсан нь дээр болов уу. Үүгээрээ битгий хүүхэдтэй бол гэж хэлэх гэсэнгүй. Харин урьдаар, хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ягштал ойлгон ухамсарлаж, сэтгэл зүй, хандлага, бие физиологи болоод эдийн засаг талаасаа өөрийгөө бүрэн бэлдэх нь бидний өмнө тулгарч байгаа нэн чухал асуудал болоод буйг сануулах гэсэн юм. Энэ асуудлыг бараг нийтээрээ үл ойшоодгоос болж хар аяндаа хүүхэд төрүүлж, хар зөнгөөрөө өсгөдөг байдлын хохирогч нь хүүхдүүд болсоор байна. Үүний хамгийн хүнд хэлбэр болох эцэг эхийнхээ гарт хүчирхийлүүлж байгаа, хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байгаа, өлсгөлөн, ядуу зүдүү амьдралд нухлагдаж, хамгаалал хайрыг хүссэн олон мянган хүүхэд бидний дунд амьдарч байна. 

“Сайн аав байхгүй л юм бол яах гэж хүүхэдтэй болно гэж. Хаа сайгүй маш олон хүүхэд байна. Зүгээр л сэлгүүцэж тэднийг зовоох гэж үү? Битгий битгий л тэгээрэй дээ” М.Сендак

Түүнчлэн хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх бүрэн боломжтой ч энэ тухай мэдлэг мэдээлэл, ойлголтгүйгээсээ болоод хүүхдэдээ аав, ээж биш ердөө л эцэг эх нь болж хувирах нь ч бий. Хүүхдийг төлөвлөдөггүй, төлөвлөж болохгүй асуудал гэсэн ойлголт манайд амь бөхтэй байсаар ирсэн. Ямар ч бэлтгэлгүй сууж байгаад л хүүхэдтэй болцгоож,  “хүүхэд хүнстэйгээ ирдэг”, “хүүхэд бол бурхны бэлэг” гэх мэт үгсээр бие биесээ хөөрөгдөж, “насанд хүрээгүй” эцэг эхчүүдийн тоог нэмнэ. Ингээд л хүүхдээ ямар орчинд өсгөх, ямар боловсрол олгох, яаж хүмүүжүүлэхээ бодоогүй, бэлдээгүй, мэдэхгүй болохоор “мөр бүтэн, гэдэс цатгалан” өсгөх төдийгөөр эцэг эхийн үүргээ сайн биелүүллээ хэмээн сэтгэл ханаж, үүнээс  цаашхыг зөнгөөр нь орхиж байгаа нь харамсалтай. 

Энэ байдлаас болоод өнөөгийн задгай нийгэмд задгай өсөж байгаа хүүхдүүдийн тухай элдэв тоо баримт дурдахын ч хэрэггүй, нүдээ нээгээд харахад л дүүрэн байдгийг та ч, би ч  мэднэ. Хүүхдийнхээ өмнө хүлээх үүргээ бүрэн ухамсарлахгүй байгаа, хэрхэн яаж биелүүлэхээ мэдэхгүй байгаа нийтлэг хэдхэн жишээ дурдъя. 

1. Бага насныхан 2-3 цагаар зурагт гөлөрнө. Хоёрхон настай хүүхэд утас өгөхгүй бол уйлж чарлана. Эцэст нь дэлгэцээс хамааралтай болох, хараа муудах, харилцааны гажигтай, бие султай болох зэргээр эрүүл мэндээрээ асар их хохирч буйг эцэг эхчүүд ноцтой асуудал гэж үздэггүй. Энэ бол техник технологийн хурдацтай хөгжлийн нөлөө гэхээсээ илүүтэй хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, хүүхдээ эрүүл саруул өсгөх хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай холбоотой.

2. Тархи нь хамгийн хурдацтай хөгжиж буй 2-3 настай хүүхдүүдтэйгээ хамтдаа зурагт ном үзэж, зураг зурж, хамтдаа шинийг туршиж, хамтдаа тоглож, хүүхэдтэйгээ байх цаг мөч бүрээ чанартай өнгөрүүлж буй аав, ээж хэд вэ? Ээж, аавтайгаа хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа гэдэг хүүхдийн хувьд хайр халамжийг, бас ямар үнэ цэнэтэй хүн болохоо мэдрэхийн зэрэгцээ хэл яриа, сэтгэхүй, мэдрэмж нь хөгжиж, шинийг танин мэдэж байдаг үнэт хормууд. Гэтэл дийлэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ балчир үеийн боловсрол, хүмүүжлийг цэцэрлэг, сургуульд даатгах юм уу эсвэл энэ тухай бодож үздэг ч үгүй. 

 “Үр хүүхдэдээ зарцуулах цагаасаа хэрхэвч хороож болохгүй” М.Сендак

3. Орчин үед эцэг эх нь цаг завгүйдээ түүртэн ажил албаа ярьсаар, харин хүүхэд нь цэцэрлэг сургуульдаа гүйж, үлдсэн цагт нь өөрөө өөрийгөө саатуулсаар орхигдсон мэт  мэдрэмжтэй өсөцгөөж буй нь цөөнгүй. Түүнчлэн эрүүл саруул гэр оронд өсөх гэдэг ойлголтыг дулаахан байр сав төдийхнөөр ойлгож байгаа нь харамсалтай. 

Мэдээж энэ бүхнийг биелүүлэхэд саад болж буй нийгмийн олон хүчин зүйлийг дурдсаар л, бахь байдгаараа явсаар байж болно. Хэрвээ сайн аав, ээж байхыг хүсэхгүй байгаа бол шүү дээ. Харин сайн ээж аав байна гэдэг бол асар өндөр хариуцлагатай урлаг билээ. 

Та бие физиологийн үүднээс эцэг эх болоход бэлэн болсон ч, сэтгэл зүй, хүлээх хариуцлага, мэдлэг чадварын хувьд аав, ээж болоход бэлэн үү? 

Монсудар хэвлэлийн газраас зохион явуулж буй “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээний хүрээнд зохиогдох “Хүүхэд нас байдаг гэдэгт итгэдэг үү?” хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат киног толилуулж, эцэг эх байхын үүрэг хариуцлагын талаар энэхүү сэдвийг үргэлжлүүлэн ярилцах болно. 

Хэлэлцүүлэг 2018 оны 11-р сарын 16-ны өдрийн 18 цагаас Интерном номын их дэлгүүрийн төв салбарт болно. 

МОНСУДАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 31 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 52 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 1 цаг 1 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 1 цаг 10 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 1 цаг 22 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 1 цаг 30 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 цаг 34 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 1 цаг 38 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 1 цаг 42 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 2 цаг 17 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top