x

Зэвэг, хадран загасны 50 мянган жарамгайг үржүүлж эхэллээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Идэр голын сав газрын захиргаа, “Чулуут тул” НҮТББ хамтран “Тосонцэнгэл УЦС”-ын санхүүжилтээр цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50 мянган жарамгайг станцын хиймэл нуурт үржүүлж эхэллээ.

Эхний ээлжийн 12 мянган жарамгайг Идэр гол нуурт нийлэх цутгал хэсэгт тавив. Ингэснээр гол усныхаа цэвэр байдлыг хадгалах, цаашид агнуурын нөөц буй болгох ач холбогдолтой.

Идэр гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Отгонтэнгэр уулын ар Өлзийт хайрхан уулаас эх авч Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар дамжин Идэр голын хамгийн том цутгал Чулуут голтой нийлэн 452 км газрыг туулан Дэлгэр мөрөнд цутгадаг маш цэвэр ангилалд хамрагддаг 7 дугаар эрэмбийн томоохон гол юм. Тосонцэнгэл сумын нутгаар дайран өнгөрөх голын Дархан уул Савын толгойн хавцлыг хааж, 8012 м2 талбай бүхий хиймэл нуур үүсгэн, 375 квт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг Германы санхүүжилтээр 2005 онд байгуулан, эрчим хүч түгээж байгаа.

Станц байгуулснаас хойш загасны нүүдэл шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой цөөрснийг иргэд хэлж байгаа. Тус станцын загас дамжуулах хоолой нь загас чөлөөтэй саадгүй дамжин өнгөрөх нөхцөлийг хангаагүйг харгалзан зохих арга хэмжээ авч байгааг БОАЖЯ мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 13 цаг 20 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 13 цаг 25 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 13 цаг 30 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 13 цаг 42 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 13 цаг 43 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 13 цаг 46 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 13 цаг 47 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 13 цаг 49 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 14 цаг 2 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 14 цаг 10 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 14 цаг 16 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 15 цаг 23 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 16 цаг 8 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 16 цаг 8 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 16 цаг 9 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 16 цаг 14 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 16 цаг 27 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 17 цаг 57 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 18 цаг 0 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 18 цаг 33 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top