x

Төмсний улаан

Ойн цэвэрлэгээнд явах сургаар саахалтын хүүхдүүдтэй нийлэн бид хөөр баяр болон машины тэвшин дээр сууцгаалаа. Зун болгон болдог энэ ажил тун зугаатай.

Ойгоос түлээний унасан мод, мөчир түүхээс илүү төмсний улаан олж, доороос нь төмс шиг жижиг бөөрөнхий үндсийг нь ухаж идэх гэж уралдана. Хачин гоёмсог, ганган улаан цэцэг нов ногоон өвсөн дундаас юутай тод харагддаг гээч. Яагаад ч юм бид нэг, хоёроос илүү цэцэг түүхгүй. Угаасаа тэр үндэс нь гоц гоё амтгүй болоод ч тэр үү ганцыг идээд л сонирхол буурна. Улаан цэцгээ үсэндээ хатгаж аваад, цааш гүйж илүү гоё цэцэг хайна. Мод руу авирч тоглоно. Ингэж байтал томчуудын ууртай хашгирах дуунаар арга буюу ганц нэг унасан мөчир барьж ирэхэд аль хэдийнэ тэвш дүүрсэн байх бөгөөд бид арай гэж зай завсар олон тэвшин дээр шахалдаж суух ч бие биесээ харан тун хөгжил хөөртэй буцаж явав.

Гэртээ ирэхэд ээж янз муутай сууж байв. Уг нь машины тэвш дүүрэн хуурай мөчир буулгаж, бороо орсон ч түлээгүй гэж айхааргүй болсон байхад ээж яагаад уурладаг билээ. “Хойд амны айлын хүүхэд мориноосоо унаад гараа хугалж гэнэ. Та нар ойгоос хамаагүй цэцэг түүснээс болсон ч юм билүү” гэж ээжийг хэлэхэд би толгой дээрх улаан цэцгээ сэм авч хаялаа. “Тэр айлын хүүхэд аль өглөө мориноос унаж гэмтсэн байхад бид үдээс хойш цэцэг түүсэн шд” гэж бодсон ч ээжээс айгаад хэлж чадсангүй. Үйл явдал хоорондоо хамаагүй ч гэсэн тэр үед ээж албаар тэгж хэлсэн санагдана. Яагаад ч юм, тэр хүүхдийн өмнөөс нэг л гэмшмээр санагдаад байж билээ. Түүнээс хойш би дахиж Төмсний улаан тасдаагүй, үндсийг нь ухаж идсэнгүй. Төмсний улаан бишгүй тааравч ээжийн хэлсэн үг санаанд орж, тасдаад авчихвал хэн нэгэн гэмтчих юм шиг санагдаад байдаг. Ер нь хэчнээн гоё цэцэг байсан ч түүх дургүй болсон.

Одоо бодоход ээж надад маш том боловсрол олгожээ. “Мод бут хугалж болохгүй, цэцэг навч тасдаад үзээрэй” гэж ганц ч удаа хэлж байгаагүй хэрнээ хүүхдүүдээ яг л өөр шигээ болгож хүмүүжүүлжээ. Одоо ч ач, гучдаа үлгэрлэсээр яваа ээжийнхээ энэ их ухааныг хэзээ нэг гүйцэж очно доо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 1 цаг 57 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 18 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 27 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 36 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 2 цаг 48 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 56 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 3 цаг 0 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 4 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 8 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 43 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top