x

Цөлжилтийг бууруулахад малчдын нөхөрлөл чухал үүрэгтэй

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр маргааш буюу зургаадугаар сарын 15-нд тохионо. Энэ өдрийг тохиолдуулан аймаг, орон нутагт малчид болон нутгийн иргэд байгаль хамгаалах нөхөрлөл байгуулан ажиллаж буй мэдээллийг хүргэж байна.

Манай улсад 2012 онд баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 8 дугаар бүлэгт “...байгалийн нөөцийн хамтын менежмент” гэсэн ойлголт бүхий заалтыг тусгасан юм. Энэ нь нутгийн иргэдийг байгаль хамгаалах нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, амьдарч буй газар нутгийг хариуцан хамгаалах талаар заасан юм. Тодруулбал, энэ нь тухайн газар нутгийг буюу бэлчээрийг малчид, нутгийн иргэдэд гэрээгээр эзэмшүүлж, тэр газар нутаг дахь байгалийн нөөцийг өөрсдөөр нь  ашиглуулах юм.

Энэ нь нэг талаар хуульд заасан ашиглагч нь хамгаалагч байна гэсэн эрх зүйг хэрэгжүүлж, улмаар малчдад бэлчээр, газар нутгаа хамгаалах зан төлөвийг суулгаж сургах юм. Өөрөөр хэлбэл, мянган малын даацтай бэлчээр бүхий газарт малчид мянган малаа бэлчээх үү, эсвэл хоёр мянгыг байлгах уу гэдгийг өөрсдөө зохицуулаад явна гэсэн үг.

Ийм зорилгоор цөлжилтийг саармагжуулах, зогсоох, болж өгвөл байгалийн зарим төрлийн нөөцийг буцааж сэргээх зорилготой, 10 жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулаад ажиллаж буйг БОАЖЯ-наас мэдээлж байна.

Цөлжилтийг бууруулж саармагжуулахад малчдын нөхөрлөлөөс гадна хэвлэл мэдээлэл мөн чухал үүрэгтэй. Энэ талаар бид Хэнтийн аймгийн "Хэнтийн мэдээ сонины сэтгүүлч Ц.Чойжамцтай уулзаж тодруулсан юм. Тэрбээр байгаль орчны сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр орон нутгаас хамрагдсан юм.

-Цөлжилттэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн үүрэг роль, хувь нэмэр юунд чиглэж байна вэ?

-Малчид, нутгийн иргэд хамтын нөхөрлөл байгуулан ажиллах дээрх арга замаар байгалиа хамгаалж, цөлжилтөөс сэргийлэх ажлыг хийж эхэлж байна. Гэвч энд нэг сумын нэг нөхөрлөл бүх зүйлд хүрч амжихгүй, хүч хүрэхгүй байгаа. Тиймээс энд нөхөрлөлүүд үйл ажиллагаандаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл (ХМХ)-ийг ашиглах буюу хэвлэл мэдээлэл, сэтгүүчдээр дамжуулан мэдээ, мэдээллээ солилцон хуваалцах хэрэгтэй болсон.

ХМХ ч шууд болон шууд бус байдлаар олон түмнийг соён гэгээрүүлэх, байгаль орчноо хамгаалахад нийтлэл, нэвтрүүлгээрээ оролцож мэдээ, мэдээлэл түгээх үүрэг хүлээж байгаа. Энэ зорилгоор манай “Хэнтийн мэдээ” сонин ажиллаж байна. Цөлжилттэй тэмцэх, байгаль хамгааллын сэдвийг дагнан бичих сэтгүүлч сурвалжлагч “тусад” нь гаргаж, сонины дугаар бүрд нүүр булан нээн, аймгийнхаа бүх суманд мэдээ, мэдээллээ хүргэхээр ажиллаж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөний амьдрал ахуйд сөргөөр нөлөөлсөөр байна. Монгол Улсын нийт газар нутгийн 76.7 хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Харин нийт газар нутгийн 12 хувийг ойн сангийн талбай эзэлдэг бол ойгоор бүрхэгдсэн талбай нь 7.9 хувийг эзэлж байна.

-Цөлжилтөөр нэг сэтгүүлч дангаараа ажиллаж байна уу, эсвэл редакциараа баг гарган ажиллаж байна уу? Цөлжилтийн эсрэг ажиллахад ямар бэрхшээл гарч байна? Унаа, замын зардал энэ тэрийг яаж зохицуулж байна?

-Одоогоор би дангаараа ажиллаж байгаа. Цаашид багаар ажиллахаар төлөвлөөд байгаа. Сонины редакц биднийг сайн дэмжиж байгаа. Бэрхшээлийн хувьд одоогоор зардал, унаа цаанаасаа байгаль хамгаалах хөтөлбөрийн дагуу зохицуулж байна. Мөн олон улсын байгаль хамгааллын “Дэ Нэйче консерванси” (TNC) байгууллага доорх дэд бүтэц, төслөөрөө дамжуулан үйл ажиллагааны зардлыг гаргаж туслаж дэмжин ажиллаж байгаа. Ер нь байгаль орчноо хамгаална гэдэг зөвхөн сэтгүүлч биднээс гадна иргэн бүрийн зүрх сэтгэлийн ажил юм.

TNC байгууллагын тухайд Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий, Дорнод гэсэн таван аймгийн 28 суманд 300 орчим, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулахад чиглүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Ийм үйл ажиллагаагаар дамжуулан нутгийн иргэд, малчид нөхөрлөлөө хөгжүүлэн бие даан байгалиа хамгаалах, өөрсдөө цаашид хэний ч оролцоогүйгээр ажиллаад явах нөхцөл боломжийг тавьж өгч байгаа юм.

-Та байгаль орчны эрэн сурвалжлах шилдэг сэтгүүлчээр шалгарсан. Шалгарах гол шалгуур шаардлага нь юу байв?

-Би өмнө нь бичиж байсан 3-4 нийтлэлийн бүтээлээ явуулсан юм. Нэг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хамаарах нийтлэл сурвалжилга байсан. Хоёр нь байгаль орчин, нийтийн эрх ашгийг хамгаалсан бүтээл байсан. Цөлжилтийн тухайд манай байгууллага нутгийн иргэдийн дунд байгуулсан нөхөрлөлтэй хамтарч, цөлжилтөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа юм гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролцохыг санууллаа 1 цаг 56 мин Шинэ танил Чунчинь буюу Ирээдүйн хот 2 цаг 17 мин Казахстан, Германы хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ 2 цаг 26 мин Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар цас орж шуурна 2 цаг 35 мин Х.Тэмүүжин: Засгийн газрын явуургүй, байнгын явган залинд УИХ бүдэрч унадагаа болих ёстой 2 цаг 47 мин Монгол, Америкийн Консулын зөвлөлдөх уулзалт болов 2 цаг 55 мин “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 2 цаг 59 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 3 цаг 3 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 3 цаг 7 мин Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ 3 цаг 42 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top