x

Голомт банк “Gold Forum-2024” арга хэмжээний хандивыг “Зүрх мартахгүй” төсөлд гардууллаа

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсэд хөрөнгө оруулах олон санаачилгыг гарган хэрэгжүүлдгийн нэг нь “Зүрх мартахгүй” төсөл юм. Банкны зүгээс зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд, багачуудыг эх орондоо, үнэ төлбөргүй эмчлэх зорилготой уг төслийг анх эхэлсэн цагаас буюу 2020 оноос хойш дэмжин ажиллаж буй. Бид төсөлд нэгдсэн цагаасаа зүрхний ховор оноштой хүүхдүүдийг мэс засалд орж, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тасралтгүй хувь нэмрээ оруулсаар энэ хугацаанд нийт 390 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ. 

Голомт банк 2018 оноос хойш уул, уурхайн салбарын манлайлагчдад зориулсан “Gold Forum” арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд арга хэмжээний үеэр сайн үйлсийн ажил, хандивын үйл ажиллагааг өрнүүлж, цугларсан мөнгийг хүүхэд, багачуудын ирээдүйд зориулан сайн үйлсийн аянд хандивладаг уламжлал тогтоод 2 дахь жилтэйгээ золгож байна. Харин энэ жилийн хандивыг “Бундан” ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөлд зориулахаар болсон билээ.

Энэхүү шийдвэрийн дагуу “Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр”-ийг тохиолдуулан Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд,“Уулс Ноён ХХК”-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга болон бусад холбогдох төлөөллүүд хамтран хандивыг төслийн багийнханд албан ёсоор гардуулан өгч, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх үнэ цэнтэй үйлсэд хөрөнгө орууллаа. 

“Уулс Ноён ХХК”-ийн Гүйцэтгэх захирал П.Энхтулга: Өнгөрсөн жилээс эхлэн “Зүрх мартахгүй” төсөлд хандив оруулахаар гэр бүлийнхээ хүнтэй ярьж байсан. чин сэтгэлээсээ зорьж, өгч буй энэ хандиваар хүүхэд, багачуудад амьдрал бэлэглэж чадна гэж бодохоор баяртай байна. 

Мөн Голомт банк өөрийн санаачлан зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагаа бүрдээ “Зүрх мартахгүй” төслийг сурталчлахаас гадна SocialPay аппликэйшнээр дамжуулан төсөлд нэгдэж, сайн үйлсийн аянд хувь нэмрээ оруулах боломжийг нийт харилцагчдадаа нээлттэй болгосон билээ.

Голомт банкны хамт олон цаашид ч “Зүрх мартахгүй” төслийг үргэлжлүүлэн дэмжиж, илүү олон хүүхэд, багачуудын ирээдүйд гэрэл гэгээ бэлэглэх үйлсэд манлайлан ажиллах болно. 

Зүрх мартахгүй төслийн талаар: “Бундан” ТББ-ын “Зүрх мартахгүй” төсөл нь Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг болон амьжиргааны түвшин доогуур өрхийн зүрхний төрөлхийн  гажигтай бяцхан хүүхдүүдэд туслах зорилготой. Анх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын үед “Зүрх мартахгүй” төсөл хүмүүнлэгийн тусламжаа эхлүүлж, өнөөдрийг хүртэл төслийн багийнхан нийт 75,068 км замыг туулан, Монгол, Тува, Киргиз, Афганистан улсын нийт 31,322 хүүхэд, том хүнийг үзлэгт хамруулан, 1,139 бяцхан хүүхдэд зүрхний хагалгааг амжилттай хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top